Монгол улс - ӨНЭЗС 2012
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-HSES-2012-v1.0 |
Он | 2012 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Nov 21, 2014 |
Сүүлд шинэчилсэн огноо | Nov 21, 2014 |
Хуудасын тоо | 203000 |
Татагдсан тоо | 12328 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-HSES-2012-v1.0 |
Хувилбар
Хувилбар 1.0Ерөнхий мэдээлэл
ӨНЭЗС нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээнд төлөөлөх чадвартай судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ноос тогтмол явуулж байгаа бөгөөд нэг жилийн хугацааг хамруулан дүн шинжилгээ хийж байна. Энэхүү тайланд 2012 оны 1-р сараас 12-р сарыг дуусталх бүтэн 12 сарын хугацааг хамруулав. ҮСХ амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны хэвшмэл хэд хэдэн модулийг урьд нь тасралтгүй явагддаг байсан ӨОЗС-нд нэгтгэн 2007 оноос эхлэн энэхүү судалгааг явуулж буй бөгөөд судалгааны үзэл баримтлалын дагуу хураангуй болон дэлгэрэнгүй гэсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Харин энэ удаагийн 2012 оны судалгааг дэлгэрэнгүй хэлбэрээр явуулсан бөгөөд 2007/2008 оны судалгаанд орж байсан модулиудыг оруулж дараах 15 модультайгаар асуулгын маягтаа боловсруулсан. Үүнд: өрхийн гишүүдийн тухай нийгэм, эдийн засгийн үндсэн мэдээлэл, боловсрол, эрүүл мэнд, нөхөн үржихүй, шилжих хөдөлгөөн, ажил эрхлэлт, газар тариалан ба мал аж ахуй, өрхийн хөдөө аж ахуйгаас бусад аж ахуй болон бусад орлого, орон сууц ба эрчим хүч, удаан эдэлгээт бараа, хүнсний бус зарлага, хүнсний хэрэглээ, хоол тэжээлийн хөтөлбөрийн үнэлгээ зэрэг болно.Өрх болон өрхийн гишүүд
Ажиглалтын хүрээ
Монгол улс 21 аймагт хуваагддаг. Нийслэл хот нь Монгол улсын хамгийн том засаг захиргааны нэгж бөгөөд 9 дүүрэг, 132 хороо, 1,124 хэсэгт хуваагддаг. Хэсэг бүрт ойролцоогоор 200 орчим өрх харьяалагддаг. Улаанбаатар хотоос бусад хэсэг нь аймаг, сум, багуудад хуваагддаг. Аймаг бүрийн төвийг мөн сум гэж тооцох бөгөөд бусад нь хөдөөний сум юм.Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |