Монгол улс - ӨНЭЗС 2012
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-HSES-2012-v1.0 |
Он | 2012 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Nov 21, 2014 |
Сүүлд шинэчилсэн огноо | Nov 21, 2014 |
Хуудасын тоо | 202801 |
Татагдсан тоо | 12325 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
ҮСХ-ноос 2010 онд “Хүн ам, орон сууцны тооллого”-ыг амжилттай зохион байгуулсан билээ. Тиймээс ӨНЭЗС-ны түүврийн хүрээг уг тооллогын дүнгээр шинэчлэн түүврийн хэмжээнд үнэлгээ хийсэн. Хэдийгээр түүврийн хүрээг шинэчилсэн ч өмнөх түүврийн зохиомж нь өрхийн орлого, зарлагын үзүүлэлтүүдийг улирлаар, улс, бүс, суурьшлын түвшинд, ядуурлын үзүүлэлтүүдийг жилээр улс, бүс, суурьшлын түвшинд тооцоход хангалттай түүврийн хэмжээ (11232 өрх) байсан тул бид түүврийн зохиомжийг хэвээр хадгалж үлдсэн. ҮСХ-ноос хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг аймгийн түвшинд тооцох зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын эхлэл болох ӨНЭЗС-ны 2011 ба 2012 оны мэдээллийг нэгтгэн 8 улирлын дүнгээр ядуурлын байдлыг аймгийн түвшинд тодорхойлох ажлын хүрээнд түүврийн хэмжээг тооцож үзэхэд 5 аймагт түүврийн хэмжээ хүрэлцэхгүй байх эрсдэл тулгарсан тул эдгээр аймгуудын түүврийн хэмжээг нэмэгдүүлсэнээр 2012 оны судалгааны түүврийн хэмжээ 12840 өрх болсон. Судалгааны түүврийн зохиомжид Улаанбаатар, аймгийн төвүүд, хөдөө нутаг болон сумын төвүүд гэсэн гурван бүлгийг ашигласан. Мөн Улаанбаатар хотод түүврийг дүүрэг, хороодоор харин хөдөөд аймгуудаар хуваарилсан. Аймгийн төв бүр нэг дэд бүлэг юм. Энэ сонголтын стратеги нь бүлэг тус бүрд өөр байсан буюу хотод хоёр үе шаттай, хөдөөд гурван үе шаттай хэрэгжүүлсэн. Түүврийн анхан шатны нэгжээр хотод 2010 оны ХАОСТ-ын 1 тоологчийн тоолсон газар нутаг буюу тооллогын нэгжийг, хөдөөд багийн газар нутгийг сонгон авсан. Улаанбаатар хотод эхлээд 360 ТАШН, ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон. Аймгийн төвүүдэд эхлээд 12 эсвэл 24 ТАШН, ТАШН тус бүрээс 10 өрх сонгож авсан.17 Харин 2012 оны 2-р улирлаас 84 ТАШН нэмсэн. Хөдөөд эхлээд 52 сум сонгож сум тус бүрээсээ 12 баг, баг тус бүрээсээ 8 өрх сонгосон. 2012 оны 2-р улирлаас 96 ТАШН нэмсэн. Нийт 1248 түүврийн анхан шатны нэгж буюу кластерийг хэмжээтэй нь пропорциональ магадлалаар сонгосон ба 180 ТАШН нэмэлтээр хамруулсан. Түүвэрлэлтийн энэ аргачлалаар Монгол улсын өөр нутаг дэвсгэрт амьдарч байгаа өрхүүд өөр өөр магадлалаар сонгогдсон. Иймд бүлэг тус бүр болон нийт улсын хэмжээнд төлөөлөх чадвартай статистикийн мэдээ цуглуулахын тулд түүвэрлэлтийн жинг ашиглах нь чухал болсон. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо. 12840 өрхөөс 3600-г Улаанбаатар хотод, 3480-ыг аймгийн төвүүдэд, 5760-ыг сумын төвүүд болон хөдөө нутагт хуваариллаа.