Монгол улс - STEPS 2013
| Судалгааны дугаар | DDI-MNG-NCPH-STEPS-2013-v1 | 
| Он | 2013 | 
| Улс | Монгол улс | 
| Гүйцэтгэгч | П.Энхтуяа, ЭШТА - ЭМЯ | 
| Түнш | Монголын Мянганы Сорилын Сангийн Эрүүл Мэндийн Төсөл - МСС - Судалгааг санхүүжүүлсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага - ДЭМБ - Судалгаа | 
| Судалгаа | |
| Мета мэдээлэл | DDI татах RDF татах | 
| Үүссэн огноо | Mar 24, 2015 | 
| Сүүлд шинэчилсэн огноо | Mar 24, 2015 | 
| Хуудасын тоо | 115591 | 
| Татагдсан тоо | 67277 | 
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын огноо
| Эхлэх | Дуусах | Цикл | 
|---|---|---|
| 2013-05-13 | 2013-06-20 | N/A | 
Мэдээлэл цуглуулалтын бодлого
          Face-to-face [f2f]
        Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ
Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг үндэсний хэмжээнд 2013 оны 5 дугаар сарын 13-аас 6-р сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Судалгааны талбарт мэдээлэл цуглуулах 5-6 хүний бүрэлдэхүүнтэй 11 баг ажилласан болно. Мэдээлэл цуглуулах баг нь багийн ахлагч 1, асуулга авагч 2, хэмжигч 1, лабораторийн ажилтан 1 судлаачаас тус тус бүрдсэн байв.
Орон нутгаас хөлсөлсөн туслах ажилтны тусламжтайгаар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон өрхийн гишүүдэд судалгаа эхлэхээс 1-2 хоногийн өмнө таниулсан зөвшөөрлийн хуудас хүргүүлж, судалгааны зорилго, зорилтыг танилцуулсан бөгөөд сонгогдсон хүмүүсээс судалгаанд оролцохоор бичгээр зөвшөөрөл өгсөн хүмүүсийг судалгаанд хамруулсан болно.
Мэдээлэл цуглуулах бүхий л ажиллагааг PDA буюу гар компьютер ашиглан хийсэн. Судалгааны асуулга авахад 1 хүнд дунджаар 40-55 минут зарцуулсан юм. Тодруулбал, судалгааны 1-р шат буюу асуулга ярилцлага авахад 15-20 минут, хоёрдугаар үе буюу антропометрийн хэмжилт хийхэд 20-25 минут (бие бялдрын чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдах эсэхээс хамааран), 3-р шат болох лабораторийн шинжилгээнд дундажаар 10-15 минут зарцуулж байв.

