Монгол улс - STEPS 2013
Судалгааны дугаар | DDI-MNG-NCPH-STEPS-2013-v1 |
Он | 2013 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | П.Энхтуяа, ЭШТА - ЭМЯ |
Түнш | Монголын Мянганы Сорилын Сангийн Эрүүл Мэндийн Төсөл - МСС - Судалгааг санхүүжүүлсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага - ДЭМБ - Судалгаа |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Mar 24, 2015 |
Сүүлд шинэчилсэн огноо | Mar 24, 2015 |
Хуудасын тоо | 104543 |
Татагдсан тоо | 66120 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NCPH-STEPS-2013-v1 |
Хувилбар
Хувилбар 1.1 2014-07-01
Ерөнхий мэдээлэл
Өнөө үед халдварт бус өвчин (ХБӨ)-ний тархалт хурдацтай нэмэгдэж, хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааныг тэргүүлж, дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тархвар зүйн шилжилтийн улмаас сүүлийн 20-иод жилд дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны бүтцэд өөрчлөлт орж, зан үйл, дадалтай хамаарал бүхий цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтлийн өвчлөл, нас баралт давамгайлах болсон билээ1. ХБӨ-ний өвчлөл нь хүний амьдралын буруу хэв маяг, зан үйлээс үүдэлтэй бөгөөд сэргийлэх боломжтой эрсдэлт хүчин зүйлстэй холбоотой болохыг судлан тогтоосон байдаг. ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийг танин мэдэж, улмаар түүнээс сэргийлж чадвал зүрх судасны эмгэг, тархины цус харвалтыг 80 хувиар, хавдрыг 40 хувиар, II хэлбэрийн чихрийн шижингээс бүрэн сэргийлэх боломжтойг эрдэмтэд нотолжээ.МУ-ын Засгийн Газар “ХБӨ-өөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг 2005 оноос 2013 оны хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох анхны судалгааг 2005 онд, мөн ХБӨ, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшинг тогтоох хоёрдугаар судалгааг 2009 онд тус тус үндэсний түвшинд зохион байгуулсан юм.
ХБӨ-өөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, Монголын Мянганы Сорилтын Сан (ММСС)-гийн Эрүүл Мэндийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлд нотолгоо бүрдүүлэх, түүнчлэн суурь үзүүлэлтүүдийг тодорхойлох зорилгоор ХБӨ, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгааг үндэсний хэмжээнд зохион байгуулах шаардлагатай байна.
Судалгааны зорилго: ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын өнөөгийн байдал, чиг хандлагыг хүн амын байршлаар харьцуулан тогтоож, ХБӨ-өөс сэргийлэх, хянах нэгдсэн хөтөлбөр, Монголын Мянганы Сорилын Сангийн Эрүүл мэндийн төслийн үр дүнг 2009 ба 2013 оны түвшингээр харьцуулан үнэлэхэд энэхүү судалгааны зорилго оршино.
Судалгааны зорилт: Энэхүү судалгааны зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
1. ХБӨ болон Осол гэмтлийн зан үйлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшинг тодорхойлох
2. Артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх, умайн хүзүүний хавдрын эрсдэлийн тархалт, эрт илрүүлгийн байдлыг үнэлэх,
3. Өөх тосны солилцооны алдагдлыг цусан дахь холестерин, триглицерид, өндөр нягттай липопротейн, бага нягттай липопротейны түвшингээр илрүүлэх
4. ХБӨ-ний анхдагч ба завсрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын чиг хандлагыг өмнөх судалгааны дүнтэй харьцуулан үнэлэх
5. ХБӨ-өөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, ММСС-гийн эрүүл мэндийн төслийн үр дүнд дүн шинжилгээ хийх зэрэг болно.
Sample survey data [ssd]
Өрх
• 15-64 насны хүн ам бүхий өрх
Өрхийн гишүүд
• 15-64 насны эрэгтэй эмэгтэй /одоогоор харьцангуй эрүүл, хурц үрэвсэлгүй, хэвтэрийн бус/
Хүрээ
Санамсаргүйгээр сонгогдсон МУ-ын 15-64 насны бүх иргэд хамрагдсан. Судалгааны 3-р шатлал буюу лабораторийн шинжилгээнд судалгаанд 25-64 насны 3 хүн тутмын 1 нь хамрагдсан болно.Ажиглалтын хүрээ
Үндэсний түвшинд МУ-ын нийт 21 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүргийг хамруулан нэгэн агшингийн судалгааг зохион байгууллаа.Судалгаанд МУ-ын 15-64 насны нийт хүн амыг төлөөлөх 6150 хүн хамрагдахаас 6013 хүн бүрэн хамрагдсан болно.
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
П.Энхтуяа, ЭШТА | ЭМЯ |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
Д.Отгонтуяа, ХСС-ЭША | ЭМЯ | Судалгааг зохион байгуулж, хяналт тавьж ажилласан. |
Н.Болормаа, ХСС-ЭША | ЭМЯ | Судалгааг зохион байгуулж, хяналт тавьж ажилласан. |
Б.Ичинхорлоо, БҮСС-ЭША | ЭМЯ | Судалгааг зохион байгуулж, хяналт тавьж ажилласан. |
Монгол Улс дахь ДЭМБ | НҮБ | Судалгааг зохион байгуулахад техникийн зөвлөгөө өгсөн. |
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
Монголын Мянганы Сорилын Сангийн Эрүүл Мэндийн Төсөл | МСС | Судалгааг санхүүжүүлсэн |
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага | ДЭМБ | Судалгааг санхүүжүүлсэн |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Д.Отгонтуяа, ЭША, ХСС | НЭМҮТ | ЭМЯ | Судалгааны бичиг баримт боловсруулсан |
Д.Ням-Осор, ЭША, ХСС | НЭМҮТ | ЭМЯ | Мета мэдээллийн баримтжуулалт хийсэн |
DDI-MNG-NCPH-STEPS-2013-v1