Монгол улс - STEPS 2013
Судалгааны дугаар | DDI-MNG-NCPH-STEPS-2013-v1 |
Он | 2013 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | П.Энхтуяа, ЭШТА - ЭМЯ |
Түнш | Монголын Мянганы Сорилын Сангийн Эрүүл Мэндийн Төсөл - МСС - Судалгааг санхүүжүүлсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага - ДЭМБ - Судалгаа |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Mar 24, 2015 |
Сүүлд шинэчилсэн огноо | Mar 24, 2015 |
Хуудасын тоо | 104541 |
Татагдсан тоо | 66120 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Судалгаанд Монгол улс (МУ)-ын 21 аймгийн 32 сум, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 33 хороо буюу нийт 65 түүврийн нэгж (кластер)-ээс санамсаргүйгээр сонгогдож, судалгаанд оролцохоор зөвшөөрсөн 15-64 насны хүн амыг хамруулсан ба үндэсний түвшинд нэгэн агшингийн судалгааг зохион байгуулсан (Хүснэгт 1). Судалгаанд МУ-ын 15-64 насны нийт хүн амыг төлөөлөх 6013 хүн хамрагдсан болно.
Судалгааг МУ-ын нийт нутаг дэвсгэрийг хамруулан, судалгаанд хамрагдах хүн амыг олон шатлалт бүлэглэн түүвэрлэх (multi stage stratified sampling) аргаар сонголоо. Хот суурин болон хөдөө орон нутгаас хамрагдах хүн амын зохистой харьцааг хангах, амьдралын хэв маяг, өвчлөлийн ялгааг хүн амын байршлаар харьцуулан тодорхойлохын тулд хот суурин ба хөдөө орон нутагт судалгааны түүвэрлэлтийг тус тусад нь хийв. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотыг хот суурин газарт, бусад аймаг сумдыг хөдөө орон нутагт хамруулсан болно. Түүврийн анхны нэгж нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод хороо, хөдөө орон нутагт сум байлаа. Түүврийн үе шат бүрт түүврийн нэгж сонгох зарчим нь 2005 ба 2009 онд зохион байгуулсан судалгаатай ижил байсан бөгөөд эцсийн шатанд сонгогдсон өрхөөс 15-64 насны зөвхөн 1 хүнийг судалгаанд хамруулахаар санамсаргүйгээр сонгосон болно.
Судалгаанд МУ-ын 21 аймгийн 32 сум, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 33 хороо буюу нийт 65 түүврийн нэгж (кластер)-ээс санамсаргүйгээр сонгогдож, судалгаанд оролцохоор зөвшөөрсөн 15-64 насны хүн амыг хамруулсан юм.