Монгол улс - НҮТС 2013
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-SISS-2013-v1.0 |
Он | 2013 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | НҮБ-ын Хүүхдийн сан - UNICEF - Санхүүжилт хийсэн. НҮБ-ын Хүн амын сан - UNFPA - Санхүүжилт хийсэн. |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Apr 09, 2015 |
Сүүлд шинэчилсэн огноо | May 26, 2015 |
Хуудасын тоо | 566395 |
Татагдсан тоо | 312132 |
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын огноо
Эхлэх | Дуусах | Цикл |
---|---|---|
2013-09-30 | 2013-12-28 | N/A |
Мэдээлэл цуглуулалтын бодлого
Face-to-face [f2f]
Судалгаанд ашигласан технологи
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд орчин үеийн дэвшилтэт технологи болох таблет ашигласнаараа онцлогтой болсныг өмнө дурдсан. Мэдээлэл цуглуулалтад байгаль орчинд ээлтэй технологи ашигласнаар өгөгдлийг анхан шатны нэгжээс нь цуглуулсан даруй төв сүлжээнд дамжуулж, мэдээллийн чанар, аюулгүй байдлыг хангах, хугацаа, хүн хүч болон зардал хэмнэх зэрэг олон давуу талыг бий болгосон юм. Судлаач нарын анхан шатнаас цуглуулсан мэдээлэл эхлээд багийн ахлагчийн түвшинд нэгтгэгдэж, шаардлагатай тодруулгыг хийсний дараа ҮСХ-ны төв сүлжээнд илгээгдсэн. Төв сүлжээнд ирүүлсэн мэдээлэлд хяналт хийж, нэмэлт тодруулгыг багийн ахлагчаар дамжуулж, анхан шатнаас авч байлаа.
Зураг SM.1: Судалгааны мэдээлэл цуглуулалт
Судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны ерөнхий зохион байгуулалт, бэлтгэл ажил 2012 онд эхэлсэн (Зураг SM.2). Тусдаа явагддаг байсан ХХС, НҮЭМС-г нэгтгэж, ХАЗЭМС-тай хамтатган явуулах зарчмын асуудлаар НҮБХАС, НҮБХС-тай нэгдсэн ойлголтод хүрсэн. "Статистикийн тухай" хуульд өөрчлөлт оруулан УИХ-ын 2013 оны 7 сарын 3-ны өдрийн ээлжит чуулганаар хэлэлцүүлж батлуулсан. Ийнхүү нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.
Зураг SM.2: Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт
Судалгааны түүврийн хэмжээ, арга зүй 2013 оны хагас гэхэд тодорхойлогдсон байлаа. Асуулга турших ажил 2013 оны 6-8 сард хийгдсэн. 9 сард мэдээлэл цуглуулах багийн сургалтыг зохион байгуулав. Мэдээлэл цуглуулах ажиллагаа 2013 оны 4 дүгээр улиралд явагдаж, боловсруулалт, үр дүнгийн хүснэгтүүд, урьдчилсан дүн гаргаж танилцуулах ажлууд 2014 оны 6 сарын эхэнд дууссан.
Туршилтын судалгаа
Судалгааны бэлтгэлийг хангаж амжилттай явуулахад үндсэн 2 төрлийн туршилтыг явуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулахад анх удаа таблет төхөөрөмж ашигласан нь технологийн ажиллах зарчим, мэдээлэл дамжуулалт, аюулгүй байдлыг хангах зэрэг олон асуудлыг шинээр тодорхойлох шаардлагыг бий болгосон юм. Тиймээс уламжлалт цаасан асуулгын туршилтаас гадна таблет төхөөрөмжийн туршилтыг давхар хийсэн. Баг, хорооны өрх, хүн амын бүртгэлийг үнэлэх, судалгааны асуулгын агуулга, үзүүлэлтийн уялдаа холбоо, хариулагчид ойлгомжтой байдлыг тодорхойлох, сургалтын агуулга, сэдэв болон мэдээлэл цуглуулалтын зохион байгуулалт, судалгааны ерөнхий төсвийг нягталж эцэслэх зорилгоор цаасан асуулгын туршилтыг 2013 оны 6 сард Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр сумаас 2 баг, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 14, 22 дугаар хорооноос 2 хэсэг, нийт 4 нэгжид туршилтын судалгааг зохион байгуулав. Тус туршилтаар хөдөө орон нутагт засаг захиргааны анхан шатны нэгжийн өрх, хүн амын бүртгэл харьцангуй сайн, Улаанбаатар хотод анхаарах шаардлагатай нь ажиглагдсан. Тиймээс нийслэлээс сонгогдсон ТАШН-үүдэд өрхийн жагсаалтыг дахин гаргуулж, судалгаанд ашиглахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн, асуулгын агуулга, загвар, тусгагдсан үзүүлэлт зэргийг үндсэнд нь эцэслэв. Өмнө дурдсанчлан, судалгааны мэдээлэл цуглуулахад таблет төхөөрөмж ашиглах, электрон асуулгын програмыг турших, цуглуулсан мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хангах алгоритмыг эцэслэх, мэдээллийг газар дээрээс нь төв сүлжээнд дамжуулах болон анхан шатанд ажиллах багийн зохион байгуулалт, ажил үүргийн хуваарийг тодорхойлох, үүнтэй холбоотойгоор ажиллах өдөр, зардлын нормативыг тооцох зорилгоор таблетийн туршилтыг 2013 оны 8 сард Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 1 баг, Сонгинохайрхан дүүргийн 21, 22 хорооноос 2 хэсэг, нийт 3 нэгжид зохион байгуулав. Туршилтын хүрээнд технологийн асуудлуудыг, тухайлбал, элеткрон асуулгын програм, төв сүлжээнд мэдээлэл дамжуулалт, таблет төхөөрөмжийн ашиглалт, ажлын горим, мэдээлэл цуглуулах үеийн багийн зохион байгуулалт, гишүүдийн ажил үүргийг тодорхой болгов. Уламжлалт цаасан асуулгаар мэдээлэл цуглуулахад багийн ахлагч, хянагч, 5 мэдээлэл цуглуулагч гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг байсан бол хянагчийн үүргийг үндсэндээ програмчилж, 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Мөн мэдээлэл цуглуулалтын баг анхан шатны нэгждээ ажиллаж дуусангуут интернэт ашиглан өгөгдлийг төв сүлжээнд илгээж байхаар ажлын зохион байгуулалт хийв.
Сургалт, мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулах багийн сургалтыг нийт 170 орчим хүнийг хамруулж, 9 дүгээр сарын 4-25-ны өдрүүдэд явуулав. Сургалтад ярилцлага авах арга зүй болон асуулгын хуудас тус бүрд агуулгыг зааснаас гадна цаасан асуулгаар болон таблет ашиглан асуулт асууж ярилцлага хийв. Сургалтын үеэр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт цаасан асуулгыг ашиглан 2 өдөр, Сонгинохайрхан дүүрэгт таблет ашиглан 2 өдөр дадлага хийсэн. Сургалтад хамрагдсан 140 гаруй хүнээс шалгалт авч судлаачдыг сонгосон. Мэдээлэл цуглуулахад аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газрын албан хаагчдыг багийн ахлагчаар сургаж ажиллуулсан нь анхан шатанд ажиллах багийн зохион байгуулалтад сайнаар нөлөөлөв. Судалгааны мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 20 багийг тус бүр 1 ахлагч, 5 ярилцлага авагч (2 эрэгтэй нь хэмжилт хийх ажлыг хариуцан гүйцэтгэсэн), 2 жиолооч гэсэн бүрэлдэхүүнтэй байхаар зохион байгуулж ажиллуулсан. Мэдээлэл цуглуулалтын ажил 2013 оны 9 сарын 30-наас Улаанбаатар хотод, 10 сарын 6-наас орон нутагт эхэлж, 2013 оны 12 дугаар сарын 28 гэхэд хамгийн сүүлийн баг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд ажилласнаар дууссан. Судалгааны мэдээлэл цуглуулах явцад төв сүлжээнд ирсэн өгөгдлүүдэд хяналт, үнэлгээ хийж, тодруулах асуудлыг цаг алдалгүй багт хүргэж ажилласан нь мэдээлэл чанартай болоход нөлөөллөө.
Мэдээлэл цуглуулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал |
---|---|---|
Үндэсний статистикийн хороо | ҮСХ | УИХ |