Монгол улс - НҮТС 2013
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-SISS-2013-v1.0 |
Он | 2013 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | НҮБ-ын Хүүхдийн сан - UNICEF - Санхүүжилт хийсэн. НҮБ-ын Хүн амын сан - UNFPA - Санхүүжилт хийсэн. |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Apr 09, 2015 |
Сүүлд шинэчилсэн огноо | May 26, 2015 |
Хуудасын тоо | 566399 |
Татагдсан тоо | 312133 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-SISS-2013-v1.0 |
Хувилбар
Хувилбар 1.0Ерөнхий мэдээлэл
Монгол Улс Хүүхэд хөгжил судалгаа (ХХС)-г 1996, 2000, 2005, 2010 онуудад Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа (ОҮБТС)-ны аргачлалд тулгуурлан 4 удаа, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа (НҮЭМС)-г 1998, 2003, 2008 онуудад Хүн ам зүй, эрүүл мэндийн судалгаа (ХАЗЭМС)-ны аргачлалыг баримтлан 3 удаа зохион байгуулсан. ХХС, НҮЭМС-нууд хоорондоо 2 жилийн зайтайгаар ихээхэн хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулан явагддаг, аргачлал нь зарчмын зөрүүгүй, олон ижил үзүүлэлтийг тооцож, улс, бүсийн түвшинд үр дүнгээ тархаадаг зэргээс үүдэн Үндэсний статистикийн хорооноос нэгтгэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс "Статистикийн тухай" Монгол Улсын хуульд өөрчлөлт оруулан ХХС, НҮЭМС-г нэгтгэж, ХАЗЭМС-тай хамтатган "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам" явуулахаар хуульчилсан.
Нийгмийн үзүүлэлтийн 2013 оны түүвэр судалгаа дээрх 3 судалгааг нэгтгэж, нэгдсэн аргачлалаар явагдах болсноороо ихээхэн ач холбогдолтой болсон төдийгүй судалгааны мэдээлэл цуглуулахад анх удаа таблет төхөөрөмж ашиглан цаасан технологийг бүрэн автоматжуулсан. Судалгааг ОҮБТС-ны аргачлалд тулгуурлан явууллаа.
Монгол Улсын "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2013"-ын үндсэн зорилго нь:
1. Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нөхцлийг үнэлэхэд шаардлагатай тоо мэдээллийг шинэчлэх, баяжуулах.
2. Нийгмийн зарим салбаруудад гарсан ахиц, дэвшлийг үнэлэх шаардлагатай тоо мэдээллийг бий болгох,
3. Мянганы тунхаглал болон бусад олон улсын болон үндэсний хэмжээний зорилго, хөтөлбөрүүдийн зорилтын хэрэгжилтийг хянахад шаардлагатай тоо мэдээллээр хангах.
4. Нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн баримтад суурилсан бодлого боловсруулахад шаардлагатай ялгаатай байдлыг тодорхойлох ангилсан мэдээлэл цуглуулах.
5. 2015 оноос хойш хөтөлбөрийн суурь мэдээллийг бий болгох.
Sample survey data [ssd]
Өрх болон өрхийн гишүүд
Ажиглалтын хүрээ
Монгол улсын хэмжээнд судалгаанд 21 аймгийн 236 сумын 384 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 75 хорооны 220 хэсэг хамрагдсан. - Өрхийн гишүүд
- Өрхийн 15-49 насны бүх эмэгтэйчүүд
- 2 өрх тутмын нэгэнд амьдарч байгаа 15-54 насны бүх эрэгтэйчүүд
- Өрхөд амьдарч байгаа 5 хүртэлх насны бүх хүүхдийн эх/асран хамгаалагч
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний статистикийн хороо | УИХ |
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
НҮБ-ын Хүүхдийн сан | UNICEF | Санхүүжилт хийсэн. |
НҮБ-ын Хүн амын сан | UNFPA | Санхүүжилт хийсэн. |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний статистикийн хороо | ҮСХ | УИХ | Судалгааны баримтжуулалт хийсэн. |
DDI-MNG-NSO-MN-SISS-2013-v1.0