Монгол - АХС 2014
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-LFS-2014-v1.0 |
Он | 2014 |
Улс | Монгол |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - ҮСХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jan 21, 2016 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 21, 2016 |
Хуудасын тоо | 76185 |
Татагдсан тоо | 6988 |
Мэдээллийн үнэлэлт
Түүвэрлэлтийн алдааны үнэлэлт Түүвэр судалгаа хийгдэж байгаатай уялдан дараах 2 төрлийн алдаа гарч байдаг. Үүнд: 1) Түүврийн алдаа; 2) Түүвэрлэлтийн бус алдаа; Түүвэрлэлтийн бус алдаа нь тоон мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах үйл явцын үед гардаг. Энэхүү алдаанд судалгааны бэлтгэл үе шат, мэдээлэл цуглуулах үед хийсэн судлаач, мэдээлэгчийн санамсаргүй болон санаатай хийсэн алдаа, боловсруулалтын шатанд гарсан алдааг хамруулан авч үздэг. Түүвэрлэлтийн бус алдаа нь гарсаар байдаг бөгөөд судалгааг явуулах бүхий л үе шатанд багасгах арга хэмжээг авдаг. Нөгөөтэйгүүр түүвэрлэлтийн бус алдааг статистикийн аргаар тооцоолох боломж хомс байдаг. Харин түүврийн алдааг статистикийн аргаар тооцоолдог. Нийт олонлогоос түүвэрлэн авсан ажиглалт дээр тулгуурлан үр дүнг тооцдогоос улбаалан түүврийн алдаа гардаг. Түүврийн алдаа тухайн судалгааг хийхэд ашигласан түүврийн төрөл болон түүврийн хэмжээнээс хамаарна. Энэхүү алдааг боломжит түвшинд байлгах үүднээс түүврийн загвар болон түүврийн хэмжээг сонгосон. Улсын хэмжээнд тодорхойлогдсон түүврийн анхан шатны нэгжээс судалгаа авч үр дүнг тооцсонтой холбоотойгоор судалгааны үр дүн бодит утгаас ямар хэмжээний хэлбэлзэлтэй байгааг түүвэрлэлтийн алдаа илэрхийлнэ. Түүврийн загвар болон түүврийн хэмжээнд тулгуурлан алдааг тооцсон бөгөөд зарим нэг үзүүлэлтийн алдааны хязгаар өндөр байх нь түүврийн загварыг сонгох үе шатанд харагдаж байсан. Судалгааны түүвэрлэлтийн алдааг дараах үзүүлэлтийн тусламжтайгаар тооцоолсон бөгөөд түүврийн алдааг илэрхийлэх гол үзүүлэлт нь вариацийн коэффициент болно. Ерөнхийн олонлогийн үзүүлэлтийн тооцооны утга Стандарт алдаа Вариацийн коэффициент 95 хувийн итгэмжлэгдэх интервал Тооцоо хийхэд ашиглагдсан ажиглалтын тоо Түүвэрлэлтийн алдааг судалгааны үндсэн үзүүлэлтүүдийн хувьд улсын түвшин, хот, хөдөө, хүйс, бүс нутаг, аймгийн хэмжээнд гэсэн ангиллаар тооцсон. |