Монгол - АХС 2014
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-LFS-2014-v1.0 |
Он | 2014 |
Улс | Монгол |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - ҮСХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jan 21, 2016 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 21, 2016 |
Хуудасын тоо | 76184 |
Татагдсан тоо | 6988 |
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын огноо
Эхлэх | Дуусах | Цикл |
---|---|---|
2014-01-01 | 2014-12-31 | N/A |
Мэдээлэл цуглуулалтын бодлого
Face-to-face [f2f]
Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхөд очиж 15 ба түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулсан.
Энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулалтын онцлог нь судлаач уламжлалт аргаар нүүр тулан ярилцлага авах замаар цаасаар асуулгын хуудсыг бөглөн мэдээллээ цуглуулж байсанг шинэчлэн, мэдээллийг таблетанд суурилсан програмаар цуглуулдаг болсон явдал юм. Судлаач таблетаар мэдээлэл цуглуулан, зааврын дагуу шалгаж, кодлон интернэт орчинд ҮСХ-ны төв серверт байршуулна. Судлаачийн төв серверт байршуулсан мэдээллийг тухайн аймаг, нийслэлийн судалгааны багийн ахлагч сервер хуу хандан орж шалган, ахлагчийн таблетаас эцэслэн дамжуулах замаар ҮСХ-нд мэдээлэл нэгтгэгддэг.
Судлаач сонгогдсон өрхөө судалгаанд бүрэн хамруулахын тулд судалгаа авах үеэр өрх эзгүй байх тохиолдолд тухайн өрхөд эргэж 2-3 удаа очиж, судалгааны хамралтыг нэмэгдүүлдэг. Судалгаанд өрхийг бүрэн хамруулах, мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор судалгааны багийн ахлагч, аймаг, нийслэлийн статистикийн газар хэлтсээс хяналт тавьж мөн ҮСХ-ны дарга, дэд даргаар ахлуулсан “Цогц үнэлгээний баг” болон судалгааг хариуцсан газар, нэгжийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хяналтын баг АХС-ны ажлын явцыг хянаж шалган, гарсан ололт, дутагдлыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.