Монгол улс - АХС 2015
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-LFS-2015-v1.0 |
Он | 2015 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jan 06, 2017 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 06, 2017 |
Хуудасын тоо | 74906 |
Татагдсан тоо | 25201 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-LFS-2015-v1.0 |
Хувилбар
version 1.0 2017-01-05
Ерөнхий мэдээлэл
Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход судалгааны зорилго оршино. Хүрээ
Ажиллах хүчний судалгаагаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодит тоон мэдээллийг улсын хэмжээнд болон бүс нутаг, аймаг, нийслэл, дүүргийн түвшинд тооцож тодорхойлно. Иймд судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулж, улсын хэмжээнд 5 бүс нутгийн /Төв, Баруун, Зүүн, Хангай, Улаанбаатар/ нийт 12816 өрхийг хамрууллаа. Энэ нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг бодитой тооцоход хангалттай төлөөлөл болно гэж үзлээ. Эдгээр өрхийн дөрөвний нэгийг тухайн улирлын судалгаанд хамруулсан бөгөөд судалгааны мэдээллийг сар бүр цуглуулан, үр дүнг 3 улирлаар нэгтгэж, боловсруулалт хийсэн. Судалгаа нь өрхөд суурилан явагдаж байгаа тул цэргийн хуаран, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд болон нийтийн байранд түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүн амыг хамруулаагүй болно.
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний статистикийн хороо | УИХ |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний статистикийн хороо | ҮСХ | Баримтжуулалт хийсэн. |
DDI-MNG-NSO-MN-LFS-2015-v1.0