Монгол улс - ЦАС 2015
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-TUS-2015 |
Он | 2015 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - ҮСХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | May 24, 2017 |
Сүүлд шинэчилсэн огноо | May 16, 2018 |
Хуудасын тоо | 60756 |
Татагдсан тоо | 23503 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Түүврийн хүрээ
Монгол Улсын нийт єрхийг тєлєєлүүлэн түүврийн хэмжээг тогтоосон бєгєєд нийт єрхийн 0.5 хувь болох 4000 єрхийг түүвэрлэсэн юм. Судалгаа нь дєрвєн улирлыг хамарсан тул түүвэрлэгдсэн нийт єрхийн тоог дєрвєн улиралд тэнцүү хуваасан болно. Уг судалгаанд зургаан сараас дээш хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон засан хүмүүжүүлэх газар байгаа) иргэдийг хамруулаагүй болно. Баруун, Хангай, Тєв, Зүүн болон Улаанбаатар хот гэсэн таван бүсийг тєлєєлєх нийт 8 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүрэг судалгаанд хамрагдсан. Судалгаанд бүсээ тєлєєлж буй аймгуудын нэр бүхий сумд, нийслэлийн дүүргүүдээс сонгогдсон єрхүүдээс мэдээлэл цуглуулсан.
Түүврийн загвар
Судалгаанд шаталсан түүврийн арга буюу хоёр шатат түүврийг ашигласан.
Шат 1: Пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан таван бүсийг тєлєєлүүлэн єрхийн тоог пропорционалиар тогтоосон. Энэ аргаар Баруун бүсээс 640 єрх, Хангайн бүсээс 800 єрх, Тєвийн бүсээс 800 єрх, Зүүн бүсээс 560 єрх, Улаанбаатар хотоос 1200 єрх сонгов.
Бүс бүрээс нийт єрхийг тєлєєлєх єрхийн тоог тогтоосны дараа Улаанбаатар хотын тєвийн 8 дүүргийг тус бүр нэг бүлэг, үлдсэн 4 бүсийг тєлєєлүүлж тус бүр 2 аймгийг санамсаргүйгээр сонгосон. Түүврийн анхан шатны нэгж нь аймгийн хувьд баг, Улаанбаатар хотын хувьд хорооны хэсэг байсан бєгєєд түүврийн анхан шатны нийт 200 нэгж (ТАШН)-ийг єрх, хүн амын хэмжээнд пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан бүлэг тус бүрээс сонгож тогтоов.
Шат 2: Судалгааны түүврийн анхан шатны нэгж буюу сонгогдсон баг, хэсэг тус бүрээс 20 єрхийг системчилсэн магадлалт түүврийн аргаар сонгосон.
Түүвэрлэгдсэн єрх
Судалгаа нь єрхєд суурилсан судалгаа учир мэдээлэл цуглуулах анхдагч нэгж нь єрх юм. Судалгаанд 4000 єрхийн 14173 хүн сонгогдсоноос 3990 єрхийн 13626 хүн хамрагдлаа. Судалгаанд 12 ба түүнээс дээш насны 10091 хүн сонгогдсоноос 6914 нь судалгааны мэдээлэл цуглуулалтанд бүрэн хамрагдаж, єрхийн ганцаарчилсан асуулгад хариулсан болно.