Монгол улс - ЦАС 2015
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-TUS-2015 |
Он | 2015 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - ҮСХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | May 24, 2017 |
Сүүлд шинэчилсэн огноо | May 16, 2018 |
Хуудасын тоо | 60750 |
Татагдсан тоо | 23503 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MN-NSO-TUS-2015 |
Хувилбар
Хувилбар 1.0Ерөнхий мэдээлэл
ТОВЧМонгол Улсын “Статистикийн тухай” хуульд Цаг ашиглалтын судалгаа (ЦАС)-г дєрвєн жилд нэг удаа, улирлаар зохион байгуулан явуулж байхыг хуульчилсны дагуу 2015 онд гурав дахь удаагаа олон улсын аргачлал, арга зүйн дагуу зохион байгуулж явуулсан.
ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГААГ ЯВУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд Мянганы хєгжлийн зорилт (МХЗ)-ыг хэрэгжүүлэх, 1985 онд Кени улсын нийслэл Найроби хотноо хуралдсан дэлхийн эмэгтэйчүүдийн гуравдугаар бага хурлаас гаргасан "Эмэгтэйчүүдийг хєгжүүлэх стратеги", Бээжин хотноо 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн Дєрєвдүгээр хурлаас гаргасан "Бээжингийн тунхаглал" зэрэг олон улсын гэрээ, конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Түүнчлэн Засгийн газраас 2002 онд баталсан "Жендерийн тэгш байдлыг хангах" үндэсний хєтєлбєр, хуулийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх, шаардлагатай мэдээллийг шинэчлэн баяжуулах зайлшгүй шаардлага гарч байна. ЦАС-ны гол ач холбогдол нь хєлсгүй хєдєлмєрт єрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж гаргах, хүн амын цаг зарцуулалтын ерєнхий дүр зургийг гаргах, єрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл єртгийг тооцох, ҮТС-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах түүнчлэн бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоо мэдээллээр хангахад оршино.
СУДАЛГААНЫ ЗОРИЛГО
Хүн амын эрхэлж байгаа үйл ажиллагааг тодорхойлон, хєлстэй, хєлсгүй хєдєлмєрт зарцуулсан цагийг хүйсээр гаргах, амьдралын хэв маягийг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг шинэчлэх, баяжуулахад судалгааны гол зорилго оршино. Түүнчлэн хүн амын эрхэлж буй үйл ажиллагааг тодорхой хугацаанд буюу жил, сараар тодорхойлж, тэдгээрийг ангилан хэмжих зорилго тавьсан бєгєєд судалгааны зорилтыг дараах байдлаар тодорхойлсон болно. Үүнд:
1. Хєлстэй, хєлсгүй хєдєлмєрт зарцуулж буй цагийг хүйсээр, насны 5 бүлгээр гаргах;
2. Хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох, түүнд гарч буй єєрчлєлтийг судлах;
3. Албан бус секторын нэмэгдэл єртгийн тооцооны хамралтыг нэмэгдүүлэх,
4. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хєтєлбєр 2015 онд дуусч байгаатай холбогдуулан түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардлагатай статистик мэдээллийг баяжуулах, тооцох.
Цаг ашиглалтын судалгаа нь єрхєд суурилдаг түүвэр судалгаа бєгєєд судалгааны гол хэмжүүр нь єрхийн гишүүдийн эрхэлж буй үйл ажиллагаа, түүнд зарцуулсан цаг хугацааны үзүүлэлт юм. Судалгаагаар хєлстэй, хєлсгүй хєдєлмєрт хүн амын зарцуулсан цаг, эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, єндєр настан зэрэг хүн амын тодорхой бүлгүүдийн эрхэлж буй үйл ажиллагаа, тэдгээрт зарцуулж буй цагийг тодорхойлж, бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллийг үндэсний түвшинд болон хот, хєдєєгєєр, хүйсээр гэх зэрэг боломжит бүхий л задаргаагаар тооцож, гаргасан болно.
єрх, єрхийн гишүүд
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |