Монгол улс - НҮТС 2018
| Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-SISS-2018-v1.0 |
| Он | 2018 |
| Улс | Монгол улс |
| Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
| Түнш | НҮБ-ын Хүүхдийн сан - UNICEF - Санхүүжилт хийсэн. НҮБ-ын Хүн амын сан - UNFPA - Санхүүжилт хийсэн. |
| Судалгаа | |
| Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
| Үүссэн огноо | Sep 04, 2019 |
| Сүүлд шинэчилсэн огноо | Oct 02, 2019 |
| Хуудасын тоо | 440738 |
| Татагдсан тоо | 25784 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
Мэдээлэл цуглуулалтын явцад ярилцлага авагч нарын цуглуулсан мэдээлэл багийн ахлагчийн таблет дээрх програмд нэгтгэгдэж, тухай бүр хянаж, шаардлагатай тодруулгыг хийсний дараа багийн ахлагч интернет ашиглан ҮСХ-ны төв серверт нэгтгэсэн мэдээллийг дамжуулж байв. Програмд шинэчлэл хийсэн тохиолдолд багийн ахлагч ҮСХ-ны төв серверт мэдээлэл дамжуулах үед багийн ахлагчийн программ шинэчлэгдэхээр зохион байгуулсан.
Судалгааны мэдээлэл цуглуулалт дууссаны дараа мэдээллийн уялдааг шалган шаардлагатай засвар хийхдээ ОҮБТС6-ын стандарт удирдамжийг мөрдөж байлаа.
Судалгааны үр дүнгийн үзүүлэлтүүдийг тооцож, хүснэгтлэн боловсруулахдаа Нийгмийн шинжлэх ухаанд ашигладаг статистикийн багц програм SPSS 24.0-ийг ашигласан. Мөн судалгааны үр дүнг боловсруулахдаа ОҮБТС6-ын стандарт синтакс, хүснэгтийг ашиглахаас гадна өөрийн улс орны хэрэгцээ шаардлага, онцлогт суурилан шаардлагатай хүснэгт, үзүүлэлтүүдийг нэмж тооцсон болно.