Монгол улс - НҮТС 2018
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-SISS-2018-v1.0 |
Он | 2018 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | НҮБ-ын Хүүхдийн сан - UNICEF - Санхүүжилт хийсэн. НҮБ-ын Хүн амын сан - UNFPA - Санхүүжилт хийсэн. |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Sep 04, 2019 |
Сүүлд шинэчилсэн огноо | Oct 02, 2019 |
Хуудасын тоо | 335821 |
Татагдсан тоо | 21102 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа өрхөд суурилсан судалгаа учраас түүврийн нэгж нь өрх юм.
Хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн үзүүлэлтүүдийг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) болон зорилтот 6 аймаг (Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь), 2 дүүрэг (Баянзүрх, Налайх)-ээр тооцоход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон.
Улсын хэмжээнд 14,500 өрхийг судалгаанд хамруулж, бүс бүрт ногдох өрхийн тоог квадрат язгуурын аргаар тооцсон.
Өрхүүдийг сонгохдоо 2 шатлалт, бүлэглэсэн түүврийн аргыг ашиглав. Эхний шатанд судалгаанд хамрагдах түүврийн анхан шатын нэгжийг (сегмент) хэмжээнд нь пропорциональ магадлалт түүврийн аргаар тодорхойлсон. Сонгогдсон ТАШН бүрийн хувьд өрхийн жагсаалтыг 2018 оны 8-9 сард шинэчлэн гаргуулсны дараа судалгаанд хамруулах өрхийн тоог 25 байхаар тооцож, өрхүүдийг системчилсэн магадлалт түүврийн аргаар сонголоо.
Түүврийн жин
НҮТС-ны өрхийн бүрэн (ямар нэгэн засварлалт хийгээгүй) жин нь өрхийн сонгогдох магадлалын урвуу харьцаа болон страта бүрийн хамрагдаагүй хувийг засварласан коэффициентийн үржвэрээр тодорхойлогдсон. Түүврийн зохиомж нь судалгаанд хамрагдсан нэгжүүд улсын хэмжээний нийт өрхийг төлөөлөхүйц магадлалтайгаар хийгдсэн тул ярилцлага өгсөн өрхийн жинлэсэн нийлбэрийг нийт түүврийн хэмжээтэй тэнцүү байхаар тооцож стандартчилсан (нормальчилсан). Нормальчлахдаа түүврийн бүрэн жинг (хамрагдаагүй хувиар засварласан) улсын хэмжээний бүх өрхийн бүрэн жингийн дунджид харьцуулсан. Үүнийг гүйцэтгэхдээ түүврийн жинг улсын хэмжээнд өрхүүдийн жинлээгүй тоог нийт өрхийн жинлэсэн тоонд (түүврийн бүрэн жинг хамрагдаагүй хувиар засварласан) харьцуулсантай тэнцүү байх тогтмол коэффициентоор үржүүлсэн. Үүнтэй адилаар ганцаарчилсан асуулгад хамрагдсан хүн бүрт (эрэгтэй, эмэгтэй, 5 хүртэлх болон 5-17 насны хүүхэд, усны чанарын сорилд) нормальчилсан түүврийн жинг тооцсон. Түүврийн жингийн тооцооллоос үзэхэд нийт 580 ТАШН бүрийн өрхийн засварласан (нормальчилсан) жин 0.1710-аас 4.2085-ын хооронд хэлбэлзэж байв.
Зорилтот аймаг/дүүргийн хувьд өмнөхтэй адилаар тухайн аймаг/дүүргийн түвшний нормальчилсан жингүүдийг өрх, эрэгтэй, эмэгтэй, 5 хүртэлх болон 5-17 насны хүүхэд, усны чанарын сорил бүрээр мөн тооцсон.
Түүврийн жинг бүх өгөгдлийн файлд хавсаргасан ба дүн шинжилгээ хийхдээ өрх, эмэгтэй, эрэгтэй, 5 хүртэлх болон 5-17 насны хүүхэд, усны чанарын сорил мэдээллийг дээрх жингүүдээр жинлэсэн болно.