Монгол улс - НҮТС 2018
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-SISS-2018-v1.0 |
Он | 2018 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | НҮБ-ын Хүүхдийн сан - UNICEF - Санхүүжилт хийсэн. НҮБ-ын Хүн амын сан - UNFPA - Санхүүжилт хийсэн. |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Sep 04, 2019 |
Сүүлд шинэчилсэн огноо | Oct 02, 2019 |
Хуудасын тоо | 332654 |
Татагдсан тоо | 21066 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-SISS-2018-v1.0 |
Хувилбар
Хувилбар 1.0 2019-08-02
Ерөнхий мэдээлэл
Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) Хүүхэд хөгжил судалгаа (НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсруулсан Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа-ОҮБТС)-г 1996, 2000, 2005, 2010 онуудад ОҮБТС-ны стандарт аргачлал, арга зүйг ашиглан 4 удаа, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг 1998, 2003, 2008 онуудад Хүн ам зүй, эрүүл мэндийн Олон улсын судалгааны аргачлалыг баримтлан 3 удаа зохион байгуулсан. Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн “е”-д “нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам” зохион байгуулж явуулахаар хуульчилсан. Түүнчлэн, УИХ-аас баталсан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газраас баталсан Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр зэрэг үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд шаардлагатай тоо мэдээллийг цуглуулна. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд:
1. хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлнэ.
2. хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлнэ.
3. хүүхдийг сонсох, үзэл бодлыг нь хүндэтгэх нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог нэмэгдүүлнэ.
4. нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс хамгаална.
тэгш боломж олгох нийгмийн хамгааллыг дэмжих замаар хүүхдийн орлогын болон орлогын бус ядуурлыг бууруулна.
Sample survey data [ssd]
Өрх болон өрхийн гишүүд
Хүрээ
- өрх: өрхийн гишүүдийн ерөнхий мэдээлэл, өрхийн гишүүдийн боловсрол, өрхийн зарим үзүүлэлт, ус хангамж болон ариун цэврийн байгууламж, гар угаах газар, иоджуулсан давсны хэрэглээ - эмэгтэй: ерөнхий мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээ, төрөлтийн түүх, жирэмслэлт, эх, нялхсын эрүүл мэнд, төрсний дараах хяналт, жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгсэл (жсах)-ийн хэрэглээ, гэрлэлтийн байдал, насанд хүрэгчдийн үйлдлийн чадвар, бэлгийн замаар дамжих халдвар, хдхв/дох-ын талаарх мэдлэг, хандлага, умайн хүзүүний хорт хавдар, тамхи, архи, согтууруулах ундааны хэрэглээ
- эрэгтэй: ерөнхий мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээ, төрсөн хүүхдийн тоо, гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага, гэрлэлтийн байдал, насанд хүрэгчдийн үйлдлийн чадвар, бэлгийн харьцааны төлөвшил, бэлгийн замаар дамжих халдвар, хдхв/дох-ын талаарх мэдлэг, хандлага, тамхи, архи, согтууруулах ундааны хэрэглээ
- хүүхэд: ерөнхий мэдээлэл, хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн хүмүүжил, эцэг, эхийн оролцоо, сурах суурь чадвар, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил, эхийн сүүгээр хооллолт ба хүүхдийн хоол тэжээл, вакцинжуулалт, хүүхдийн өвчлөл, эмчилгээ, сувилгаа
Ажиглалтын хүрээ
Судалгаанд 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэг бүхэлдээ хамрагдана. Монгол Улсын “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018”-ын үр дүнг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцоход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтооно. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөр хэрэгжиж буй 6 аймаг (Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь), 2 дүүрэг (Баянзүрх, Налайх), НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөр хэрэгжиж буй 1 аймаг (Өмнөговь)-ийн хувьд төлөөллийг хангасан түүврийг хэмжээг тогтооно. Энэхүү судалгаанд өрхийн бүх гишүүдийн ерөнхий мэдээлэл (байнга оршиг суугч), 15-49 насны бүх эмэгтэйчүүд, 15-49 насны бүх эрэгтэйчүүд, 0-5 нас болон 5-17 насны бүх хүүхдүүд хамрагдана.
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний статистикийн хороо | УИХ |
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
НҮБ-ын Хүүхдийн сан | UNICEF | Санхүүжилт хийсэн. |
НҮБ-ын Хүн амын сан | UNFPA | Санхүүжилт хийсэн. |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний статистикийн хороо | ҮСХ | УИХ | Баримтжуулалт хийсэн |
DDI-MNG-NSO-MN-SISS-2018-v1.0