Монгол улс - АХС 2019
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-LFS-2019-v1.0 |
Он | 2019 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Sep 30, 2020 |
Сүүлд шинэчилсэн огноо | Oct 01, 2020 |
Хуудасын тоо | 60658 |
Татагдсан тоо | 7159 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-LFS-2019-v1.0 |
Хувилбар
Хувилбар 1.0 2020-09-28
Ерөнхий мэдээлэл
Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг улирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.Өрх, өрхийн гишүүд
Хүрээ
2019 оноос “Ажиллах хүчний судалгаа” /АХС/-ны түүврийн дизайныг шинэчлэн хагас панел буюу ротациональ судалгааны дизайнд шилжсэн. Судалгаанд нийт 13280 өрх, улирал тутам 3320 өрх судалгаанд хамруулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг Ажиллах Хүчний Судалгааны үндсэн тайлангаас үзнэ үү.Ажиглалтын хүрээ
Судалгаанд Монгол Улсын 2018 оны нийт өрх, хүн ам буюу ҮСХ-ны Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрх, хүн амын жагсаалтыг түүврийн хүрээ болгон ашигласан. Мөн баг, хорооны түвшинд 15 ба түүнээс дээш насны хүн амыг нэмэлт мэдээлэл болгон авсан. Судалгаа нь өрхөд суурилсан судалгаа бөгөөд цэргийн хуаран, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд болон нийтийн байранд түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүн амыг хамруулахгүй болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас илүү хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) хүнийг өрхийн гишүүнд тооцохгүй.Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний статистикийн хороо | УИХ |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний статистикийн хороо | ҮСХ | УИХ | Баримтжуулалт хийсэн |
DDI-MNG-NSO-MN-LFS-2019-v1.0