Монгол улс - ЦАС 2019
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-TUS-2019 |
Он | 2019 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Dec 23, 2020 |
Сүүлд шинэчилсэн огноо | Dec 24, 2020 |
Хуудасын тоо | 44720 |
Татагдсан тоо | 7971 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MN-NSO-TUS-2019 |
Хувилбар
Хувилбар 1.0Ерөнхий мэдээлэл
Цаг ашиглалтын судалгаа (ЦАС) нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, өрх гэрт оруулж байгаа хувь нэмрийг тодорхойлоход болон өрхөд үйлдвэрлэгдсэн нэмэгдэл өртгийг үндэсний тооцооны системд оруулахад ашиглагддаг мэдээллийн чухал эх үүсвэрүүдийн нэг юм. Тиймээс ЦАС-г тодорхой давтамжтайгаар тогтмол явуулдаг улс орны тоо жилээс жилд нэмэгдэж байна. ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГААГ ЯВУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд Цаг ашиглалтын судалгаа (ЦАС)-г дөрвөн жилд нэг удаа, улирлаар зохион байгуулан явуулж байхыг хуульчилсны дагуу 2019 онд дөрөв дэх удаагаа олон улсын аргачлал, арга зүйн дагуу зохион байгуулж явуулсан.
Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-ыг хэрэгжүүлэх ахиц дэвшлээ үнэлэх хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Түүнчлэн ядуурал, ажилгүйдлийг бууруулах, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалт хийх, жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарсан үндэсний түвшний бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээллийг бий болгож хэрэгцээ шаардлага байгаа юм. Мөн хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж өрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл өртгийг тооцох, үндэсний тооцооны систем (ҮТС)-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах мэдээллийн эх үүсвэрүүдийн нэг нь Цаг ашиглалтын судалгаа юм.
СУДАЛГААНЫ ЗОРИЛГО
ЦАС-ны зорилго нь хүн амын эрхэлж байгаа үйл ажиллагааг тодорхойлж, тэдгээрт зарцуулж буй цагийг хэмжих явдал бөгөөд энэ утгаар нь судалгааны зорилтуудыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох, түүнд гарч байгаа өөрчлөлтийг судлах;
- Хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй цагийг хүйсээр гаргах (Тогтвортой хөгжлийн зорилтын 5.4.1);
- Өрхийн түвшинд бий болж буй нэмэгдэл өртгийг тооцох;
өрх, өрхийн 12, түүнээс дээш насны өрхийн гишүүд, 5 хүртэлх насны хүүхдийн эх/ асран хамгаалагч
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний статистикийн хороо | NSO | Улсын Их Хурал | Баримтжуулалт хийсэн |
DDI-MN-NSO-TUS-2019-v0.1