Монгол улс - Аж ахуйн нэгжийн 2021 оны тооллого, ААНБ 2021
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-AANBT-2021-v1.0 |
Он | 2021 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 15, 2023 |
Сүүлд шинэчилсэн огноо | Aug 31, 2023 |
Хуудасын тоо | 58828 |
Татагдсан тоо | 2693 |
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын огноо
Эхлэх | Дуусах | Цикл |
---|---|---|
2021-11-01 | 2021-12-03 | 5 year |
Мэдээлэл цуглуулалтын бодлого
Internet [int]
Тооллогын мэдээлэл цуглуулах ажлыг Засгийн газраас тогтоосон товын дагуу 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд цахим хэлбэрээр, улс даяар зохион байгуулсан. Тус ажлыг ҮСХ-ны тооллогын ажлын хэсэг нэгдсэн удирдлагаар хангаж, орон нутгийн тооллогын Комисс зохион байгуулсан.
Тооллогыг улсын хэмжээнд чанартай зохион байгуулах, удирдлагын шуурхай байдлыг хангаж ажиллах зорилгоор сонгогдсон аймаг, нийслэлийн төвийн дүүрэгт ҮСХ-ны албан хаагчид нэгдсэн удирдамжийн дагуу ажиллаж, тооллогын ажилд дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгч, тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэсэн. Тооллогын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг батлуулж, ажлын хэсэг байгуулж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүнд:
Ажлын хэсгийн гишүүд өөрсдийн хариуцсан аймаг, дүүргийн зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзаж, тооллогын зорилго, ач холбогдлыг ойлгуулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тооллогод хамруулах;
Орон нутгийн комисст тооллогыг эрчимжүүлэх албан тоот хүргүүлэх, өөрийн хариуцсан аймаг, дүүргийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
Тооллогын хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж байгаа шинэлэг, үр дүнтэй үйл ажиллагааг бусад аймаг, дүүргүүдэд нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
Орон нутгийн тооллогын Комисст тухайн шатны татвар, нийгмийн даатгалын байцаагчдыг татан оролцуулах.
Тооллогын мэдээлэл цуглуулалтад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаарх мэдээллийг өдөр бүр орон нутгийн тооллогын Комиссоос авч, нэгтгэн, ҮСХ-ны тооллогын ажлын хэсэгт танилцуулж, холбогдох арга хэмжээг авсан. Тооллогын шуурхай хуралдааныг 7 хоног бүрийн Лхагва гарагийн 8.30-09.30 цагт тооллогын ажлын хэсгийн гишүүд, нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга нарыг оролцуулан цахим хэлбэрээр зохион байгууллаа. Хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр боломжит бүх эх үүсвэрээс аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй холбоо тогтоох утасны дугаарын мэдээллийг авч, тооллогын системд оруулах ажлыг хийж гүйцэтгэв.