Монгол улс - Аж ахуйн нэгжийн 2021 оны тооллого, ААНБ 2021
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-AANBT-2021-v1.0 |
Он | 2021 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 15, 2023 |
Сүүлд шинэчилсэн огноо | Aug 31, 2023 |
Хуудасын тоо | 52366 |
Татагдсан тоо | 2568 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-AANBT-2021-v1.0 |
Хувилбар
Аж ахуйн нэгжийн тооллого нь манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн ажил, үйлчилгээний чиглэл, хэмжээ, төвлөрөл, байршил, нөхцөл байдлыг судалж, төр, засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлж, тухайн мэдээллийг төрийн байгууллагууд цахим хэлбэрээр солилцох, түүнчлэн бизнес эрхлэгчдийн цогц мэдээлэл бүхий их өгөгдлийн санг байгуулах, суурийг бүрдүүлэх зорилготой юм. Аж ахуйн нэгжийн ээлжит тооллогыг 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд улс даяар зохион байгуулж, тооллогын мэдээллийг цахим асуулгын аргаар цуглуулж, тооллогод хамрагдсан тухай онлайн гэрчилгээ олгосон.
Энэ удаагийн тооллогоор хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эдийн засгийн үзүүлэлт, үндсэн болон хоёрдогч үйл ажиллагаа, үйл ажиллагаа явуулж эхэлсэн огноо, байрны эзэмшил, Ковид-19 цар тахлын нөлөө, бизнесийн төлөв байдал, зээлийн мэдээлэл, цахим төлбөрийн баримтын систем (ebarimt.mn)-д холбогдсон эсэх талаарх мэдээллийг бүрдүүлснээрээ онцлогтой. Энэхүү тооллогоор хаягийн орон зайн мэдээллийн санд суурилан ААНБ-ын үйл ажиллагаагаа явуулж байгаа байршлыг тодорхойлж, газар зүйн мэдээллийн санг шинэчилсэн.
2021-12-03
Ерөнхий мэдээлэл
Аж ахуйн нэгжийн 2021 оны ээлжит тооллогод 180.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан. 180.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2016 оны тооллогын дүнгээс 61.3 мянга (51.7%), 2011 оны тооллогын дүнгээс 114.8 мянга (2.8 дахин), 2006 оныхоос 147.6 мянга (5.6 дахин), 1998 оныхоос 161.1 мянга (9.5 дахин)-аар тус тус нэмэгдсэн байна. Тооллогод хамрагдсан 180.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 130.0 мянга (72.2%) нь Улаанбаатар хотод байгаа нь ААНБ-ын төвлөрөл нийслэлд их байгааг харуулж байна. Үлдсэн ААНБ-ын 32.5 мянга (18.1%) нь Хангайн болон Төвийн бүсийн аймгуудад байршиж байгаа бол 17.5 мянга (9.7%) нь Баруун болон Зүүн бүсийн аймгуудад байршилтай байна.
Аж ахуйн нэгж, байгууллагын 151.6 мянга (84.2%) нь аж ахуйн нэгж, 4.6 мянга (2.6%) нь төсвийн байгууллага, 23.9 мянга (13.3%) нь төрийн бус байгууллага байна. Үүнээс 52.4 мянга (29.1%) нь 2020 онд үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэдгээрт нийт 705.0 мянган хүн ажиллаж байна. Мөн 151.6 мянган аж ахуйн нэгжийн 56.8 мянга (37.5%) нь тооллогын хугацаанд үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээрийн 23.0 мянга (40.5%) нь худалдааны салбарт, 19.1 мянга (33.6%) нь үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Census/enumeration data [cen]
Ажиглалтын хүрээ
Газар зүйн хүрээ
Улаанбаатар хот, бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороо
Ажиглалтын нэгж
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар, хувиараа бизнес эрхлэгчид
Хүрээ
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар, хувиараа бизнес эрхлэгчидАжиглалтын хүрээ
Монгол улсМонгол улс
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Монгол Улс Үндэсний статистикийн хоро | ҮСХ | Монгол Улсын Их Хурал |
DDI-MNG-NSO-MN-AANBT-2021-v1.0