Монгол улс - Аж ахуйн нэгжийн 2021 оны тооллого, ААНБ 2021
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-AANBT-2021-v1.0 |
Он | 2021 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 15, 2023 |
Сүүлд шинэчилсэн огноо | Aug 31, 2023 |
Хуудасын тоо | 54527 |
Татагдсан тоо | 2583 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
Тооллогоор цуглуулсан мэдээллийн үзүүлэлтийн бүрэн бүтэн байдал, уялдаа холбоо, бусад эх үүсвэрүүдтэй уялдуулах шалгалт, шаардлагатай тодотголыг орон нутаг, ҮСХ-нд хийсэн. Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал, ажил мэргэжлийн ангилал, хариуцлагын болон өмчийн хэлбэр, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны ангилал, кодлолтыг нэг бүрчлэн шалгаж, өөрчлөлтийг тусгасан.
Эдийн засгийн үзүүлэлтийг статистик, татвар, санхүү, нийгмийн даатгалын тайлангуудтай уялдуулан шалгах дүрэм, түүний алгоритмыг боловсруулж, программчилсан. Мэдээллийг шалгах үйл ажиллагаанд ҮСХ-ны Бизнесийн бүртгэл, тооллогын хэлтэс, Үндэсний тооцооны хэлтэс, Эдийн засгийн статистикийн газрын ажилтнууд оролцсон. Тооллогын мэдээллийг шалгахад шилэн данс, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, тусгай зөвшөөрөл олгодог яам, агентлаг, төрийн байгууллагуудын цахим хуудас, хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын цахим хуудсыг ашигласан.
Тооллогын үр дүнгийн үзүүлэлтийг MSSQL, SPSS 26.0, ArcGIS программыг ашиглан тооцож боловсруулсан.