Монгол Улс - ZCAC_2023_1
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-ZCAC-2023-v1.0 |
Он | 2023 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Түнш | Улсын их хурал - УИХ - |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Nov 13, 2023 |
Сүүлд шинэчилсэн огноо | Nov 16, 2023 |
Хуудасын тоо | 5503 |
Татагдсан тоо | 1052 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-ZCAC-2023-v1.0 |
Хувилбар
Хувилбар 1.0Ерөнхий мэдээлэл
Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан. Зөвлөлдөх санал асуулгын үндсэн зорилго нь 1) нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх; 2) тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх; 3) иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх; 4) Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангахад чиглэнэ.Монгол Улсын нийт өрх, насанд хүрсэн хүн ам (18 нас, түүнээс дээш) судалгааны хүрээг бүрдүүлнэ. 2016 оны эцсийн байдлаар Монгол Улсын 869.8 мянган өрхөд 18, түүнээс дээш насны 2.0 сая иргэдээс 157 нэгжийн 1570 иргэнийг сонгон улс орон даяар санал асуулгыг амжилттай явууллаа.
Ажиглалтын хүрээ
Монгол Улсын 21 аймаг, сум, баг, хорооУлсын хэмжээнд төлөөлөх чадвар бүхий 157 нэгжийн 1570 иргэнийг нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамруулсан. Судалгааны үр дүнгийн нарийвчлалыг хангахын тулд аймаг, дүүргийн хүн амын тоонд пропорциональ аргаар хуваарилсан. Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулдаг бөгөөд хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад эхний шатны санал асуулгад хамрагдсан иргэдийн 50-иас доошгүй хувийг магадлалт түүврийн аргын дагуу сонгосон.
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
Улсын их хурал | УИХ |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | УИХ |