Монгол Улс - ZCAC_2023_1
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-ZCAC-2023-v1.0 |
Он | 2023 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Түнш | Улсын их хурал - УИХ - |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Nov 13, 2023 |
Сүүлд шинэчилсэн огноо | Nov 16, 2023 |
Хуудасын тоо | 6072 |
Татагдсан тоо | 1113 |
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын огноо
Эхлэх | Дуусах | Цикл |
---|---|---|
2023-01-26 | 2023-02-02 | N/A |
Мэдээлэл цуглуулалтын бодлого
Хоёр шатны санал асуулгыг Үндэсний Статистикийн хорооноос баталсан нарийвчилсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийж гүйцэтгэлээ. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна” гэж заасны дагуу нэг дэх шатны мэдээлэл цуглуулалтад нүүр тулсан ярилцлагын аргыг ашиглав. Нүүр тулсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулах ажилд 31 багийн ахлагч, 77 мэдээлэл цуглуулагч ажиллав. Санал асуулгын нэг дэх шатанд гадаад улсад суугаа Монгол Улсын иргэн хамрагдах боломж нээлттэй байсан бөгөөд гадаадаас оролцож байгаа иргэдтэй зайнаас хийх ярилцлагыг Үндэсний Статистикийн Хорооны дуудлагын төв (Call center)-өөр дамжуулан мэдээлэл цуглуулагч зохион байгуулж ажилласан. Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгад Чех, Австрали, БНСУ, АНУ, Турк, Сингапур, Япон, БНХАУ-д ажиллаж амьдардаг 8 иргэн оролцов.