Монгол Улс - Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа 2021-2022
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-CLS-2022-v1.0 |
Он | 0 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | |
Түнш | Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Америкийн нэгдсэн улсын Хөдөлмөрийн департмент - ОУХБ болон АНУ-ын ХД - |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | May 28, 2024 |
Сүүлд шинэчилсэн огноо | May 28, 2024 |
Хуудасын тоо | 11668 |
Татагдсан тоо | 446 |
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын бодлого
Судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2021 оны 10 сард эхлэн 2022 оны 9 сарыг дуустал буюу 12 сарын мэдээллийг цуглуулсан. Мэдээлэл цуглуулалтын ажлыг нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн өрхөд суурилсан судалгааны мэдээлэл цуглуулах багийн ахлагч, судлаач нар хийж гүйцэтгэсэн. Судлаач нь тухайн сард сонгогдсон өрхөд очиж өрхөд амьдарч байгаа 5-17 насны гишүүнийг судалгаанд хамруулсан. Ингэхдээ 5-11 насны хүүхэд асуултыг ойлгохгүй байх магадлалтай тул тухайн хүүхдийн талаар бүрэн мэдээлэл өгч чадах өрхийн насанд хүрсэн гишүүнийг байлцуулан, 12-17 насны хүүхдээс өөрөөс нь асууж, ярилцлага хийх замаар мэдээллээ таблет ашиглан нүүр тулсан ярилцлага авч (CAPI) цуглуулсан. Харин 12-17 насны хүүхэд өөрөө мэдээлэл өгөх боломжгүй тохиолдолд тухайн хүүхдийн талаар бүрэн мэдээлэл өгч чадах өрхийн
насанд хүрсэн гишүүнийг байлцуулан ярилцлага хийсэн.