Монгол Улс - Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа 2021-2022
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-CLS-2022-v1.0 |
Он | 0 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | |
Түнш | Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Америкийн нэгдсэн улсын Хөдөлмөрийн департмент - ОУХБ болон АНУ-ын ХД - |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | May 28, 2024 |
Сүүлд шинэчилсэн огноо | May 28, 2024 |
Хуудасын тоо | 13985 |
Татагдсан тоо | 554 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Судалгааны хамрах хүрээ нь Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 5-17 насны хүүхэдтэй өрх байна. Судалгааны түүврийн хүрээг ХАӨМС-гийн 2020 оны жилийн эцсийн мэдээлэлд үндэслэн бэлтгэсэн. Манай улсад 2020 оны эцэст 5-17 насны 816.7 мянган хүүхэд 475.0 мянган өрхөд амьдарч байна. 5-17 настай хүүхэд нийт хүн амын 25.1 хувийг эзэлж байгаа ба 5-17 насны хүүхэдтэй өрх нийт өрхийн 52.3 хувийг эзэлж байна. Өрхөд суурилсан судалгаа тул тухайн өрхийн 5-17 насны хүүхдүүд судалгаанд хамрагдах ба гэр оронгүй, хараа хяналтгүй хүүхдүүд болон засан хүмүүжүүлэх газар, асрах газар, халамжийн төв зэрэг нийтийн байранд амьдарч буй хүүхдүүд хамрагдахгүй.
Судалгааны түүвэрлэлтийн нэгж, түүвэрлэх өрхийн тооны харьцааны шаардлагын дагуу судалгааны нэгжид оногдох өрхийг 12, нэгжийг 1104 байхаар тогтоож, судалгааны үр дүнг аймаг, нийслэлээр түвшинд тооцсон.