Монгол улс - ХАНYЭМС 1998
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-RHS-1998-v1.0 |
Он | 1998 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - Улсын Их Хурал |
Түнш | НҮБ-ын Хүн амын сан - НҮБХАС - Санхүүжүүлэгч |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 22, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jul 08, 2014 |
Хуудасын тоо | 311418 |
Татагдсан тоо | 8970 |
Мэдээллийн үнэлэлт
Түүвэрлэлтийн алдааны үнэлэлт Сонирхол татсан буюу шаардлагатай гэж үзсэн үзүүлэлтүүдийн түүвэрлэлтийн алдааг тооцож хүснэгт В.02- В.16-д харуулсан болно. Эдгээр тооцоог улсын дүнгээр, хот, хөдөөгөөр, боловс ролын түвшингийн дөрвөн бүлгээр, бүс нутгийн таван ангиллаар, насны гурван бүлгээр тус тус харуулсан болно. Түүвэрлэлтийн алдаа тооцсон үзүүлэлтүүд ийн (хувь, дундаж, коэфициентууд) жагсаалтыг, хамрах хүрээний хамт хүснэгт В. 01 -д харуулсан болно. Үзүүлэлт тус бүрийн хувьд, тухайн статистик үзүүлэлтийн хэмжээ (R), түүний түүвэрлэлтийн алдаа (SE), тохиолдлын тоо буюу тухайн үзүүлэлтийн түүвэрлэлтийн хэмжээ (N), хэрэглэсэн түүвэрлэлтийн аргын нөлөөлөл (ХТАН) (DEFT), харьцангуй стандарт алдаа (SE/R), 95 хувийн магадлалын хязгаар (R-2SE, R+2SE) зэргийг хүснэгт В.02- В.16 -д харуулсан болно. Магадлалын хязгаарыг дараах байдлаар тайлбарлана. Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн ерөндөг хэрэглэж байгаа хувь түүвэрлэлтийн бүрэн хэмжээгээр авч тооцсон ерөнхий дүн 32.2 байгаа бөгөөд үүний түүвэрлэлтийн алдаа нь 0.8 хувь байна. Эдгээрийг ашиглан 95 хувийн магадлалын хязгаарыг тооцохын тулд бүтэн түүвэрлэлтээс тооцсон тухайн үзүүлэлтийн энэхүү хэмжээн дээр стандарт алдааг хоёр дахин нэмж, мөн хасч авах юм. Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн ерөндөг хэрэглэж байгаа бодит хувь нь 30.6-33.8 хувийн хооронд орших бөгөөд энэ нь 95 хувийн магадлалтай юм. Улсын хэмжээгээр тооцсон ихэнх үзүүлэлтүүдийн хувьд (маш бага хувь бүхий үзүүлэлтүүдээс бусад) харьцангуй стандарт алдаа нь бага байдаг. Харьцангуй стандарт алдааны цар хүрээ нь түүвэрлэлт ийн хэмжээ багасах тутам, тухайлбал, хүн амыг бүс нутгаар бүлэглэн тооцсон тохи олдолд өсдөг. Жишээлбэл, ерөндөгийн хувьд улсын хэмжээгээр тооцсон харьцангу й стандарт алдаа (тооцсон үзүүлэлтийн хувиар) 2.5 хувь, хотынх 3.5 хувь, хөдөө нийх 3.4 хувь байна. Бүс нутгийн таван бүлгээр авч үзвэл, ерөндөг гэсэн үзүүлэлтийн харьцангуй стандарт алдаа нь 4.2 -оос 9.0 хувийн хооронд хэлбэлзэж байна. Коэффициентуудын түүвэрлэлтийн алдааны талаар тусгайлан тэмдэглэх нь зүйтэй юм. Коэффициентүүдийн хуваарь нь эрдсэл-жил, хүртвэр нь тухайн цаг хугацаанд тухайн хүн амд тохиолдож байгаа төрөлт эсвэл нас баралтын тоо юм. Судалгаа явахаас өмнөх гурван жилийн байдлаарх төрөлтийн нийлбэр коэффициентын түүвэрлэлтийн алдаа гуравдугаар бүлэгт, арван жилийн байдлаар тооцсон нас баралтын коэффициентүүдийн түүвэрлэлтийн алдааг долоо дугаар бүлэгт тооцож харуулсан. Эдгээр тооцоонуудыг улсын түвшинд, хот-хөдөөгөөр, бүс нутгаар, эхийн боловсролын түвшингээр тус бүрт нь харуулсан болно (Эдгээр нь насны бүлгийн хувьд хамаагүй юм.). Судалгаа явахаас өмнөх таван жилийн байдлаар тооцсон нялхсын нас баралтын коэффициентын түүвэрлэлтийн алдааг авч үзэхдээ тодорхой хэмжээгээр болгоомжтой хандах шаардлагатай байсныг үндэслэн энэ үзүүлэлт болон үүнтэй холбогдолтой тооцоонуудыг зөвхөн улсын түвшингээр харуулсан болно. Судалгаа явахаас өмнөх гурван жилийн байдлаар тооцсон төрөлтийн нийлбэр коэффициент буюу нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо нь 2.9 болон 3.2 хүүхдийн хооронд; судалгаа явахаас өмнөх таван жилийн байдлаар тооцсон нялхсын нас баралтын коэффициент нь 56 болон 74 -ын хооронд орших ба эдгээр нь 95 хувийн магадлалтай гэдгийг судалгааны үр дүн харуулж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Судалгааны дүн болон хүн амын ердийн хөдөлгөөний мэдээгээр гарсан коэффициентүүдийн зөрүү нь түүвэрлэлтийн хэлбэлзэлээс огт шалтгаалаагүй юм. Түүвэрлэлтийн алдааний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг External resources хэсэгт байрлах 1998 оны Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны үр дүнгийн тайлангийн хавсралт B-гээс харж болно. | |
Мэдээлэл үнэлэлтийн бусад хэлбэр Тайланд тусгаагүй. |