Монгол улс - ХАНYЭМС 1998
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-RHS-1998-v1.0 |
Он | 1998 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - Улсын Их Хурал |
Түнш | НҮБ-ын Хүн амын сан - НҮБХАС - Санхүүжүүлэгч |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 22, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jul 08, 2014 |
Хуудасын тоо | 306875 |
Татагдсан тоо | 8881 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
MNG-NSO-MN-RHS-1998-v1.0 |
Хувилбар
-v2.0:засварлагдсан мэдээллийн бааз 1999-08-01
Ерөнхий мэдээлэл
Судалгааны зорилго нь төрөлтийн түвшин, нялхсын эндэгдэл, гэр бүл төлөвлөлт, төрөхийн өмнөх эмнэлгийн хяналт, жирэмсэн үеийн болон төрөх үеийн хүндрэлтэй холбоотой эхийн эрүүл мэндийн тухай иж бүрэн статистикийн мэдээллийг бий болгоход чиглэсэн. Түүнчлэн энэ судалгаагаар хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийг хөхөөр хооллох, гэр бүл төлөвлөлт, ДОХ-ын талаар эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн баримталж буй байр суурийн талаарх мэдээллийг цуглуулсан болно. Эдгээр мэдээлэл нь юуны өмнө төрөлт, нялхсын эндэгдлийн түвшинг үнэлэн дүгнэх, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд болон нялхас, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодруулахад чухал ач холбогдолтой. ХАНҮЭМС-ны үр дүн Монгол улсын эрүүл мэндийн салбарын өөрчлөлтөд чухал хэрэгцээтэй мэдээллийн эх үүсвэр болох юм. Судалгааны өөр нэг зорилго нь үндэсний хэмжээний томоохон, олон улсын түвшинд харьцуулагдахуйц түүвэр судалгааг явуулах ҮСГ-ын чадавхыг сайжруулахад оршиж байсан. Судалгааны үр дүн нь бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний ажилтнуудыг бодлого боловсруулах, хөтөлбөрийн гүйцэтгэлийг үнэлэн дүгнэх мөн түүнчлэн эрдэм шинжилгээний ажилд шаардлагатай тоо мэдээллээр хангана гэдэгт итгэж байна.
ХАНҮЭМС-ны зорилт нь:
1. Төрөлт, нас баралт, гэр бүл төлөвлөлттэй холбогдолтой мэдээллийг улсын хэмжээнд цуглуулах;
2. Төрөлтийн түвшин, ЖСАХ-ийн талаарх мэдлэг, хэрэглээг бүс нутаг, байршил, нас, боловсролын түвшин болон бусад сонгосон үзүүлэлтүүдээр тодорхойлох;
3. Хүүхдийн эрүүл мэнд, хөхөөр хооллолтын байдал, жирэмсэн эхчүүдийн төрөхийн өмнөх эмнэлэгийн хяналтад хамрагдсан байдал, төрөх үеийн хүндрэл, үр хөндөлт зэрэг эрүүл мэндтэй холбоотой тодорхой асуудлуудаар мэдээлэл цуглуулах;
4. Монгол улсын хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээллийг өөрийн орон болон дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагад түгээх;
5. Бодлого боловсруулагч, судалгаа, шинжилгээний байгууллага, ажилтнуудыг хэрэгцээтэй мэдээллээр хангахад тус тус оршино.
Sample survey data [ssd]
-Өрх
-Нөхөн үржихүйн насны (15-49 насны) эмэгтэйчүүд
-Нөхөр
-Хүүхэд
Хүрээ
1998 оны нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа нь төрөлтийн түвшин, нялхсын эндэгдэл, гэр бүл төлөвлөлт, төрөхийн өмнөх эмнэлгийн хяналт, жирэмсэн үеийн болон төрөх үеийн хүндрэлтэй холбоотой эхийн эрүүл мэндийн тухай иж бүрэн статистикийн мэдээллийг бий болгоход чиглэгдсэн. Түүнчлэн энэ судалгаа нь хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийг хөхөөр хооллох, гэр бүл төлөвлөлт, ДОХ-ын талаар эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн баримталж буй байр суурийн талаарх мэдээллийг хамарсан болно .Ажиглалтын хүрээ
Монгол Улсын хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн 1998 оны судалгаа нь Монгол улсыг бүхэлд нь хамарсан үндэсний хэмжээний болон бүсийн (5 бүс - Баруун, Төв, Зүүн, Өмнөд, Улаанбаатар) төлөөлөлтэй түүвэр судалгаа юм.Өрхөд байгаа 15-49 насны бүх эмэгтэйчүүдээс гадна тухайн өрхөд судалгаа явахын өмнөх шөнө хоносон 15-49 насны эмэгтэйчүүдээс эмэгтэйчүүдийн асуулгын хуудсаар, Түүврийн анхан шатны нэгж тус бүрээс ярилцлага өгсөн нийт эмэгтэйчүүдээс зургаан эмэгтэйн нөхрөөс нь нөхрийн асуулгын хуудасны дагуу ярилцлага авсан.
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний Статистикийн Хороо | Улсын Их Хурал |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
НҮБ-ын Статистикийн хэлтэс | Техникийн болон санхүүгийн зөвлөгч | |
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам | Захиалагч, мэдээллийн хэрэглэгч |
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
НҮБ-ын Хүн амын сан | НҮБХАС | Санхүүжүүлэгч |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
Ноён. Iqbal Alam | НҮБ-ын Статистикийн хэлтэс | Төслийг батлуулан хэрэгжүүлэгч |
Ноён. Albert M.Marckwardt | НҮБ-ын Статистикийн хэлтэс | Төслийн техникийн суурин зөвлөх |
Хатагтай. Linda Demers | НҮБ-ын Статистикийн хэлтэс | Тайлан уншиж зассан зөвлөх |
Ноён. А.Амарбалl (Ph.D) | НҮБХАС | Төслийн зохицуулагч |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Зундуйн Нансалмаа | ҮСХ | Баримтжуулалт хийсэн | |
Цэрэндэжид Цолмон | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |
DDI-MNG-NSO-MN-RHS-1998-v1.0