Монгол улс - ХАНYЭМС 1998
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-RHS-1998-v1.0 |
Он | 1998 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - Улсын Их Хурал |
Түнш | НҮБ-ын Хүн амын сан - НҮБХАС - Санхүүжүүлэгч |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 22, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jul 08, 2014 |
Хуудасын тоо | 311422 |
Татагдсан тоо | 8972 |
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын огноо
Эхлэх | Дуусах | Цикл |
---|---|---|
1998-10-04 | 1998-12-31 | N/A |
Мэдээлэл цуглуулалтын бодлого
Face-to-face [f2f]
1998 оны 9 сарын 14 нөөс 10-р сарын 01-ний хооронд ярилцлага авагч нарт зориулсан сургалт явуулж, улмаар судалгааны мэдээлэл цуглуулах 10 багийг тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй томилсноор мэдээлэл цуглуулах ажил эхэлсэн. Баг бүр дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй ярилцлага авагч, нэг хянагч, нэг багийн ахлагчаас бүрдэж байсан. Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг эхлэх үед өвлийн улирал ойртсон байсан тул эхлээд уулархаг бүс нутаг болон баруун болон хангайн бүсэд мэдээлэл цуглуулж, дараа нь говийн ба төвийн бүсэд, эцэст нь Улаанбаатар хотод цуглуулахаар төлөвлөсөн. Мэдээлэл цуглуулах ажил 1998 оны 10-р сарын 4-нд эхэлж, мөн оны 12-р сарын 31-нд дууссан.
Баг бүрт хянагч томилж ажиллуулсан бөгөөд хянагч, багийн ахлагч нар нь тухайн өдрийн цуглуулсан мэдээллийг шалган хүлээн авч, алдаатай, тодорхойгүй зүйлийг илрүүлэн шаардлагатай гэж үзвэл газар дээр нь очиж тодруулж байсан. Мэдээлэл цуглуулах ажлыг ингэж зохион байгуулсан нь үнэн зөв, чанартай мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлсэн. Мөн мэдээлэл цуглуулалтын ажлын явцыг 7 хоног бүр судалгааны зохион байгуулах төв буюу Үндэсний статистикийн газарт танилцуулж байсан. Багийн ахлагч, хянагч нараас гадна судалгаанд хоёр зохицуулагчийг томилж ажиллуулсан. Мөн түүнчлэн аймаг, хот, сум, дүүрэг, баг, хорооны холбогдох ажилтнууд (давхардсан тоогоор 300 гаруй хүн) бидний ажилд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хамтран ажилласан болно.
Мэдээлэл цуглуулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал |
---|---|---|
Үндэсний статистикийн газар | ҮСГ |
Хянагч, багийн ахлагч нар нь:
- тухайн өдрийн цуглуулсан мэдээллийг шалган хүлээн авч, алдаатай, тодорхойгүй зүйлийг илрүүлэн шаардлагатай гэж үзвэл газар дээр нь очиж тодруулах
- асуулга бүрийн үнэн зөв, чанартай бөглөсөн эсэхийг шалгах
- зарим ярилцлага авагчийг асуулгын хуудасны дагуу асуултуудыг зөв асууж байгаа эсэхийг ажиглах
- багийн гишүүдтэй өдөр тутмын үйл ажиллагааны талаар ярилцах,зөвөлгөө өгөх
- өрхийн гишүүдэд асуулгын хуудасны талаар тайлбарлах, гарч болох хүндрэлүүдийг шийдвэрлэх ажлуудыг тухай бүр хийдэг