Монгол Улс - АХС 2002/2003
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-LFS-2002-v3.0 |
Он | 2002 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | Монгол Улсын Засгийн газар - ЗГ - Азийн хөгжлийн банк - АХБ - Олон улсын хөдөлмөрийн байгууллага - ОУХБ - |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 31, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 21, 2016 |
Хуудасын тоо | 140147 |
Татагдсан тоо | 8106 |
Мэдээллийн үнэлэлт
Түүвэрлэлтийн алдааны үнэлэлт Түүвэр судалгаа хийхэд зайлшгүй яригддаг асуудал нь түүвэрлэлтийн болон түүвэрлэлтийн бус алдаа бөгөөд АХС-ны хувьд ч гэсэн үүнийг харгалзан үзэх ёстой. Түүвэрлэлтийн бус алдаа нь тоон мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах үед гарсан алдаанаас үүсэлтэй байдаг. Энэ нь судалгааны бэлтгэл үе шат, мэдээлэл цуглуулах үед хийсэн тоологчийн болон мэдээлэгчийн санамсаргүй болон санаатай хийсэн алдаа, боловсруулалтын шатанд гарсан алдааг хамруулна. Түүвэрлэлтийн бус алдааг багасгах зорилготойгоор хэд хэдэн урьдчилсан арга хэмжээ авсан. Түүвэрлэлтийн аргын нарийвчилсан төлөвлөлт; мэдээлэл цуглуулах болон боловсруулах үе шатанд хийсэн АХС-ны ажлын хэсгийн сургалт, зааварчилгаа; тоо мэдээллийг боловсруулах, цэвэрлэх, мэдээллийн уялдаа холбоог шалгах, үр дүнгийн хүснэгтийг гаргах, шивэлтийн болон хяналт, боловсруулалтын программ нь түүврийн бус алдааг багасгасан. Гэхдээ түүвэрлэлтийн бус алдаа нь түүврийн үр дүнгийн алдааны ихэнх хувийг эзэлдэг бөгөөд түүврийн дизайн болон түүвэр судалгааг явуулах үе шатуудаас хамаардаггүйг энд дурдах нь зүйтэй байх. Түүвэрлэлтийн бус алдааг тооцох арга дутмаг байдаг тул энэхүү судалгааны нийт алдааг зөвхөн түүврийн алдаагаар илэрхийлсэн болно. Нийт олонлогоос түүвэрлэн авсан ажиглалт дээр тулгуурлан үр дүнг тооцдогоос улбаалан түүврийн алдаа гардаг. Түүврийн алдаа тухайн судалгааг хийхэд ашигласан түүврийн төрөл болон түүврийн хэмжээнээс хамаарна. Энэхүү алдааг боломжит түвшинд байлгах үүднээс түүврийн загварыг болон түүврийн хэмжээг сонгосон. Улсын хэмжээнд тодорхойлогдсон тооллогын нэгж бүрээс тус түүвэрт сонгогдсон түүврийн нэгжээс судалгаа авч үр дүнг тооцсонтой холбоотойгоор судалгааны үр дүн бодит утгаасаа ямархуу хэлбэлзэлтэй байхыг түүврийн алдаа илэрхийлнэ. Түүврийн загвар болон түүврийн хэмжээнд тулгуурлан алдааг тооцсон бөгөөд зарим нэг үзүүлэлтийн алдааны хязгаар өндөр байх нь түүврийн загварыг сонгох үе шатанд харагдаж байсан. АХС-ны мэдээллийг боловсруулахад АНУ-ын тооллогын товчооны боловсруулсан IMPS программыг ашигласан. Судалгааны түүврийн алдааг тооцохдоо IMPS-ийн түүврийн вариацийг тооцдог CENVAR модулыг ашигласан болно. Тооцоологдох ерөнхий олонлогийн үзүүлэлт болон багцлалын тооцоо бүрт CENVAR доорх үр дүнг гаргасан. - Ерөнхий олонлогийн үзүүлэлтийн тооцооны утга - Стандарт алдаа - Вариацийн коэффициент - 95 хувийн итгэмжлэгдэх интервал - Түүврийн загварын нөлөө - Тооцоо хийхэд ашиглагдсан ажиглалтын тоо Түүврийн алдааны хэмжээг тооцохдоо стандарт алдааг 95.0 хувийн магадлалтай авна гэвэл 2 (харин 90.0 хувийн магадлалтай авахаар бол 1.6-аар үржүүлж)-оор үржүүлж, түүврийн тооцооны утга дээр нэмж, хасдаг. Тооцооны утга дээр стандарт алдааг 2-р үржүүлэн нэмж хассанаар уг интервал ерөнхий олонлогийн бодит утгыг агуулах магадлал 95.0 хувь болдог. CENVAR-ын модулаар тооцсон түүврийн алдаанд стандарт алдаа нь 2, итгэмжлэгдэх интервал нь 95.0 хувь байна. Хүснэгт 76-83-д түүврийн алдааны тооцоог үзүүлэв. Хэрэглэгчийн зааварт дурдсанчлан, CENVAR модуль нь олон шатат бүлэглэсэн түүврийн аргын хувьд вариацыг тооцож гаргадаг. АХС-нд ашигласан хоёр шатат түүврийн аргын нарийвчлал, 9 бүлэг, түүврийн жингийн дүнг CENVAR модулын түүврийн загварыг тодорхойлох үе шатанд бүрэн оруулж өгсөн. Гэсэн хэдий ч түүврийн загварын зарим нэг ойлголт, тухайлбал буцаалттай системчилсэн бүлэглэсэн энгийн санамсаргүй түүврийн аргаар тодорхойлогдсон аймаг (бүс), сум (дүүрэг)-ээр бүлэглэсэн түүврийн загвар CENVAR- ын хувьд тодорхойлогдоогүй байсан. Түүврийн загвар болон түүврийн хэмжээнээс хамааран энэхүү модулаар тооцогдсон түүврийн алдаа нь бодит утга болон бодит итгэмжлэгдсэн интервалын хэмжээг нэмүү байдлаар илэрхийлсэн байж болох талтай. | |
Мэдээлэл үнэлэлтийн бусад хэлбэр Тооллогын нэгж бүрээс 10 өрх түүвэрлэгдэх ёстой боловч зарим тооллогын нэгжээс 10 - аас бага өрх түүвэрлэгдсэн. |