Монгол Улс - АХС 2002/2003
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-LFS-2002-v3.0 |
Он | 2002 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | Монгол Улсын Засгийн газар - ЗГ - Азийн хөгжлийн банк - АХБ - Олон улсын хөдөлмөрийн байгууллага - ОУХБ - |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 31, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 21, 2016 |
Хуудасын тоо | 140150 |
Татагдсан тоо | 8108 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын дүнг ашиглан дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, цэргийн хуаран зэрэг газруудыг оруулалгүйгээр Монголын нийт өрхөд үндэслэн АХС-ны түүврийн хүрээг тогтоосон. Судалгааны нутаг дэвсгэрийн үндсэн нэгжийг тогтоохдоо Улсын Их Хурлаас баталсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасан үндсэн 5 бүсийг (Улаанбаатар хот болон төв, зүүн, баруун, хангайн бүс) дотор нь хот, хөдөө гэж нийт 9 бүлэг болгон авсан. Түүвэрлэлтийг хийхдээ 2 шатат түүврийн аргыг хэрэглэсэн. Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын нэгжийг түүврийн анхан шатны нэгж (ТАШН)-ээр, өрхийн түүврийн хоёр дахь нэгж (ТХШН)-ээр сонгосон. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгж (ТАШН)-ийг хэмжээнд нь пропорциональ магадлалт түүврийн аргаар, хоёр дахь шатанд ТАШН-ийг сонгосны дараа тооллогын нэгж бүрээс түүвэр олонлогийг бүрдүүлэх өрхүүдийг энгийн санамсаргүй системчилсэн цикл түүврийн аргаар сонгосон.Тус судалгааны нэг зорилго нь ажиллах хүчний улирлын хэлбэлзлийг улсын хэмжээнд болон хот, хөдөөгөөр судлан гаргах явдал байв. Энэ зорилгын хүрээнд нийт түүврийн хэмжээг 4 улирлаар бүлэглэн тэнцүү хувааж, түүврийн сонголтыг 3 сар тутам буюу улирал бүрээр хангалттай хэмжээнд хийсэн болно. Нэг улиралд 3,200 өрх, 12,000 гаруй хүнийг түүвэрлэн хамруулж нийт дөрвөн улирлын тоо мэдээг нэгтгэн үндсэн үзүүлэлтүүдийг тооцов.
Түүврийн хэлбэлзэл
Тайланд тусгагдаагүй
Хамралтын түвшин
Судалгаанд нийт 12,800 өрх сонгогдсоноос 12,787 өрх судалгаанд хамрагдаж, хамрагдалтын түвшин 99,9 хувьтай гарав. Судалгаанд нийтдээ 49,948 хүн хамрагдаж асуулганд хариулсан
Түүврийн жин
Түүвэрт сонгогдсон нэг өрх эх олонлогийн хэдэн өрхийг төлөөлж байгааг түүврийн жинг тооцож гаргаснаар мэдэж болно. Жин гэдэг нь судалгаанд хамрагдах өрхийн сонгогдох магадлалын урвуу хэмжигдэхүүн юм.
Бид 2 шатат түүврийн арга хэрэглэсэн учир 2 төрлийн жин тооцно.
1. Сонгогдсон ТАШН нь тухайн хүрээнд тодорхойлогдсон хичнээн тооллогын нэгжийг төлөөлж байна вэ?
2. ТАШН-ээс сонгогдсон ТХШН болох өрх нь тухайн тооллогын нэгждээ хичнээн өрхийг төлөөлж байна вэ? гэдгийг харуулна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг External Resource хэсгийн Тайлангууд хэсгийн Ажиллах хүчний судалгааны Үндсэн тайлангаас мэдэж болно.