Монгол Улс - АХС 2002/2003
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-LFS-2002-v3.0 |
Он | 2002 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | Монгол Улсын Засгийн газар - ЗГ - Азийн хөгжлийн банк - АХБ - Олон улсын хөдөлмөрийн байгууллага - ОУХБ - |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 31, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 21, 2016 |
Хуудасын тоо | 140739 |
Татагдсан тоо | 8118 |
Variable Group: Байнгын идэвхи
Төрөл | subject |
Агуулга | Ажиллах хүчний эрэлт хэрэгцээ, хангамжийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болохын тулд ОУХБ-ын тодорхойлолтонд нийцүүлэн хүн амын эдийн засгийн идэвхийг сүүлийн 12 сараар тооцов. Хөдөө аж ахуй, албан бус сектор зонхилж, ажил эрхлэлт нь улирлын чанартай хэлбэлзэж буй нөхцөлд эдийн засгийн идэвхийг сүүлийн 12 сараар хэмжиж тооцох нь ажил эрхлэлтийн байдлыг бодитойгоор тодорхойлоход нэн чухал ач холбогдолтой арга юм. Сүүлийн 12 сарын хугацаанд ажил хийж байсан, эсвэл ажил хийхэд бэлэн байсан, ажил хайж байсан хугацаа нь 6 сараас дээш байгаа хүмүүсийг байнгын идэвхитэй, 6 сар хүрэхгүй байгаа бол эдийн засгийн байнгын идэвхигүй хүн гэж тооцдог. Сүүлийн 12 сард ажил хийж байсан хугацаа нь ажилгүй байсан хугацаанаас урт байвал ажил эрхэлж байсан, богино байвал ажилгүй байсан гэж үзнэ. |
Тодорхойлолт | Сүүлийн 12 сарын байдлаар эдийн засгийн идэвхийг хэмжих нь тухайн үеийн идэвхийг хэмжихээс зарим талаар ялгаатай байдаг. Yүнд: нэгэнт бүтэн жилийн хугацааг хамардаг тул байнгын идэвхийн хэмжүүрт улирлын байдал нөлөөлдөггүй байхад тухайн үеийн ажил эрхлэлт, ажилгүйдлийг хэмжих нь улирлын байдлаас ихээхэн хамааралтай байдаг. Түүнчлэн сүүлийн 12 сарын аль нэг хугацаанд ажил эрхэлж байсан боловч ажилгүй байсан хугацаа нь урт бол ажилгүй гэж тооцогддог тул сүүлийн 7 хоногт огт ажил хийгээгүй хүнийг ажил эрхлээгүй гэж үздэг. Байнгын болон тухайн үеийн байдлаар эдийн засгийн идэвхи болон идэвхигүй байдлыг харилцан адилгүй тодорхойлдог. |
Тэмдэглэлүүд | Эдийн засгийн байнгын идэвхийн аргачлалаар тухайн хүн идэвхитэй, идэвхигүй байсныг эхлээд тодорхойлоод дараа нь нийлбэр хугацаанаас шалтгаалан ажилтай эсвэл ажилгүй хэмээн ангилдаг. |
Хувьсагчид
Нэр | Тайлбар | Асуулт | |||
V72 | 6 ба түүнээс дээш хугацаанд ажил хийсэн эсвэл хийхэд бэлэн байсан эсэх | Сүүлийн 12 сарын ихэнх хугацаанд (6 ба түүнээс дээш сар нь)ажил хийсэн эсвэл ажил хийхэд бэлэн байсан уу? | |||
V73 | Сүүлийн 12 сарын хугацаанд ажил хийгээгүй болон хийхэд бэлэн биш байсан шалтгаан | Сүүлийн 12 сарын хугацаанд ажил хийгээгүй болон хийхэд бэлэн биш байсан (эдийн засгийн идэвхгүй ) шалтгаан тань юу вэ? | |||
V74 | Сүүлийн 12 сард ажил хийсэн хугацаа тань ажил хийхэд бэлэн байсан хугацаанаас их байсан эсэх | Сүүлийн 12 сард ажил хийсэн хугацаа тань ажил хийхэд бэлэн байсан хугацаанаас их байсан уу? | |||
V75 | Сүүлийн 12 сард ажил хайсан байдал | Та сүүлийн 12 сард яаж ажил хийсэн бэ? | |||
V76 | Ажил хийхэд бэлэн байсан болон ажил хайсан хугацаа | Хэр хугацаанд ажил хийхэд бэлэн байсан болон ажил хайсан бэ? | |||
V77 | Үндсэн ажил мэргэжлийн код | Та сүүлийн 12 сард ямар мэргэжлийн үндсэн ажил эрхэлсэн бэ? | |||
V78 | Эрхэлсэн ажлын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн код | Таны сүүлийн 12 сард эрхэлсэн ажлын (байгууллагын) үйл ажиллагааны үндсэн чиглэл юу вэ? | |||
V79 | Энэ ажлыг эрхэлж байгаа хугацаа | Энэ ажлыг хэр удаан эрхэлж байна вэ? | |||
V80 | Сүүлийн 12 сард эрхэлсэн үндсэн ажлын ажил эрхлэлтийн байдал | Танй сүүлийн 12 сард эрхэлсэн үндсэн ажлын ажил эрхлэлтийн байдал? | |||
V81a | Сарын дундаж орлого | Сүүлийн 12 сарын туршид эрхэлсэн үндсэн ажлын тань сарын дундаж орлого тань хэд вэ? | |||
V81b | Өдрийн дундаж орлого | Сүүлийн 12 сарын туршид эрхэлсэн үндсэн ажлын тань өдрийн дундаж орлого тань хэд вэ? | |||
V82 | Сүүлийн 12 сарын туршид та давхар ажил хийсэн эсэх | Сүүлийн 12 сарын туршид та давхар ажил хийсэн үү? | |||
V83 | Сүүлийн 12 эрхэлсэн давхар ажлын код | Та сүүлийн 12 сард ямар мэргэжлийн давхар ажил эрхэлсэн бэ? | |||
V84 | Сүүлийн 12 сард эрхэлсэн давхар ажлын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн код | Таны сүүлийн 12 сард эрхэлсэн давхар ажлын (байгууллагын) үйл ажиллагааны үндсэн чиглэл юу вэ? | |||
V85 | Сүүлийн 12 сарын туршид хийсэн давхар ажилын тань ажил эрхлэлтийн байдал | Таны сүүлийн 12 сарын туршид хийсэн давхар ажлын тань ажил эрхлэлтийн байдал? | |||
V86a | Сүүлийн 12 сард эрхэлсэн нийт ажлын сарын дундаж орлого | Сүүлийн 12 сард эрхэлсэн нийт ажлын тань сарын дундаж орлого хэд вэ? | |||
V86b | Сүүлийн 12 сард эрхэлсэн нийт ажлын өдрийн дундаж орлого | Сүүлийн 12 сард эрхэлсэн нийт ажлын тань өдрийн дундаж орлого хэд вэ? | |||
V87 | Гэрээгээр ажиллагч бол сүүлийн 12 сарын туршид хэдэн удаа ажлаа сольсон | Хэрэв та гэрээгээр ажиллагч бол сүүлийн 12 сарын туршид хэдэн удаа ажлаа сольсон бэ? | |||