Монгол Улс - АХС 2008/2009
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-LFS-2008-v2.0 |
Он | 2008 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Түнш | Үндэсний Статистикийн Хороо - ҮСХ - Судалгааг зохион байгуулж үр дүнг гаргасан. |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 31, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 21, 2016 |
Хуудасын тоо | 99263 |
Татагдсан тоо | 12236 |
Мэдээллийн үнэлэлт
Түүвэрлэлтийн алдааны үнэлэлт Түүвэр судалгаа хийгдэж байгаатай уялдан дараахь 2 төрлийн алдаа гарч байдаг. Үүнд 1) түүвэрлэлтийн алдаа; 2) түүвэрлэлтийн бус алдаа; Түүвэрлэлтийн бус алдаа нь тоон мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах үйл явцын үед гардаг. Энэхүү алдаанд судалгааны бэлтгэл үе шат, мэдээлэл цуглуулах үед хийсэн тоологч, мэдээлэгчийн санамсаргүй болон санаатай хийсэн алдаа, боловсруулалтын шатанд гарсан алдааг хамруулж авч үздэг. Түүвэрлэлтийн бус алдаа нь түүврийн үр дүнгийн алдааны ихэнх хувийг эзэлдэг бөгөөд түүврийн дизайн болон түүвэр судалгааг явуулах үе шатуудаас хамаардаггүй. Түүвэрлэлтийн бус алдаа нь гарсаар байдаг бөгөөд судалгааг явуулах бүхий л үе шатанд багасгах арга хэмжээг авдаг. Нөгөөтэйгүүр түүвэрлэлтийн бус алдааг статистикийн аргаар тооцолох боломж хомс байдаг. Харин түүвэрлэлтийн алдааг статистикийн аргаар тооцолдог. Нийт олонлогоос түүвэрлэн авсан ажиглалт дээр тулгуурлан үр дүнг тооцдогоос улбаалан түүвэрлэлтийн алдаа гардаг. Түүвэрлэлтийн алдаа тухайн судалгааг хийхэд ашигласан түүврийн төрөл болон түүврийн хэмжээнээс хамаарна. Энэхүү алдааг боломжит түвшинд байлгах үүднээс түүврийн загварыг болон түүврийн хэмжээг сонгосон. Улсын хэмжээнд тодорхойлогдсон түүврийн анхан шатны нэгж бүрээс тус түүвэрт сонгогдсон түүврийн нэгжээс судалгаа авч үр дүнг тооцсонтой холбоотойгоор судалгааны үр дүн бодит утгаас ямар хэмжээний хэлбэлзэлтэй байгааг түүвэрлэлтийн алдаа илэрхийлнэ. Түүврийн загвар болон түүврийн хэмжээнд тулгуурлан алдааг тооцсон бөгөөд зарим нэг үзүүлэлтийн алдааны хязгаар өндөр байх нь түүврийн загварыг сонгох үе шатанд харагдаж байсан. Судалгааны түүвэрлэлтийн алдааг дараахь үзүүлэлтийн тусламжтайгаар тооцоолсон бөгөөд түүврийн алдааг илэрхийлэх гол үзүүлэлт нь вариацийн коэффициент болно. -Ерөнхий олонлогийн үзүүлэлтийн тооцооны утга -Стандарт алдаа -Вариацийн коэффициент -95 хувийн итгэмжлэгдэх интервал -Тооцоо хийхэд ашиглагдсан ажиглалтын тоо Түүвэрлэлтийн алдааг судалгааны үндсэн үзүүлэлтүүдийн хувьд улсын түвшин, хот, хөдөө, хүйсээр, бүс нутаг, аймгийн хэмжээнд гэсэн ангиллаар тооцсон. |