Монгол Улс - АХС 2008/2009
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-LFS-2008-v2.0 |
Он | 2008 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Түнш | Үндэсний Статистикийн Хороо - ҮСХ - Судалгааг зохион байгуулж үр дүнг гаргасан. |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 31, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 21, 2016 |
Хуудасын тоо | 98852 |
Татагдсан тоо | 12226 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
АХС-ны мэдээллийг компьютерт шивж оруулах, шалгах, засварлахад тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro3.1 багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг боловсруулж, холбогдох хүснэгтүүдийг SPSS13.0 програмыг тус тус ашиглан улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянах, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнгийн хүснэгтүүдийг боловсруулсан.
Бусад боловсруулалт
АХС-ны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны асуулгын загвар болон мэдээллийг компьютерт бэлтгэн оруулах, бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг YСХ-нд, харин өрхөөс ярилцлага авч, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон компьютерт шивж оруулах, шалгах, улмаар засварыг хийсний дараа төвд дамжуулах ажлыг аймаг, нийслэлийн статистикийн ажиллах хүчний судалгааны баг хийж гүйцэтгэсэн. Судалгааны үзүүлэлтүүдийн мэдээллийг бүтэн жилээр буюу 12 сараар нэгтгэн боловсруулахын зэрэгцээ улирлын хэлбэлзлийг тодорхойлох зорилгоор зарим үзүүлэлтийг улирлаар тооцов.