Монгол Улс - АХС 2010
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-LFS-2010-v2.0 |
Он | 2010 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - ҮСХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 31, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 21, 2016 |
Хуудасын тоо | 116443 |
Татагдсан тоо | 17151 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-LFS-2010-v2.0 |
Хувилбар
Хувилбар 2.0 (Засварлагдсан мэдээллийн бааз) 2016-01-19
Ерөнхий мэдээлэл
Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг улирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.Судалгаа нь өрхөд суурилан явагдаж байгаа тул цэргийн анги, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд зэрэг нийтийн байруудад түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүмүүсийг хамруулаагүй болно. Учир нь нийтийн байрууд нь байнгын оршин суух газарт тооцогдохгүйгээс гадна байнгын орон гэргүй хүн амыг тодруулан судалгаанд хамруулахад бэрхшээлтэй байгаа юм.
Ажиглалтын хүрээ
Ажиллах хүчний судалгаагаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодит тоон мэдээллийг улсын хэмжээнд болон бүс нутаг, аймгийн түвшинд тооцож, тодорхойлно. Үүний тулд судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж улсын хэмжээнд 4 бүс нутаг (Төв, Баруун, Зүүн, Хангай), Улаанбаатар хотын нийт 12816 өрхийн 15 ба түүнээс дээш насны гишүүдээс асуулга авахад хангалттай гэж үзэв. Судалгаа явуулсан нэг жилийн хугацаанд 12816 өрхийг бүрэн хамруулав. Мэдээллийг сар бүр цуглуулан, үр дүнг улирлаар нэгтгэж, түүвэрлэгдсэн нийт өрхийн дөрөвний нэгийг тухайн улирлын судалгаанд хамруулсан болно.
Өрх
Өрх гэдэг нь байнга хамтран амьдарч, орлогоо нэгтгэн хоол хүнсээ бэлтгэж, нэг тогооноос хоол иддэг нэг буюу хэд хэдэн хүмүүсийг хэлнэ. Эдгээр хүмүүс нь хамаатан садан болон ажил олгогчтойгоо хамтран амьдардаг, цусан төрлийн хамааралгүй, гэрийн үйлчлэгч, бусад хөлсний ажилчид ч байж болно.
Өрхийн тэргүүлэгч
Өрхийн тэргүүлэгч гэдэг нь бусад гишүүд нь өрхийн тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрсөн өрхийн гишүүн бөгөөд насанд хүрсэн хүн байна. Хэрвээ тухайн сууцанд нэгээс олон өрх амьдран сууж байвал төдий тооны өрхийн тэргүүн байна.
Эдийн засгийн үйл ажиллагаа
Зах зээлд болон хувийн хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээг хамруулна. Үндэсний тооцооны системийн хүрээнд бараа, үйлчилгээнд худалдах, солилцох, өөрийн аж ахуйд хэрэглэх зорилгоор боловсруулсан түүхий эд материал, зах зээлд нийлүүлж байгаа бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлд худалдах, өөртөө хэрэглэх зорилгоор өрхөд үйлдвэрлэж байгаа бараа, үйлчилгээг хамруулна.
Энэ нь цалин хөлстэй болон цалин хөлсгүй, албан болон албан бус хэлбэртэй байж болно. Жишээлбэл, өөрийн өрхийн аж ахуйн бизнест цалин хөлсгүй оролцож буй хүнийг эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байна гэж үзнэ.
Эдийн засгийн бус үйл ажиллагаа
Хүүхэд, өндөр настан асрах, гэр цэвэрлэх, хоол унд бэлтгэх зэрэг цалин хөлс, орлого олохгүй үйл ажиллагааг хамруулна. Үүнд:
• Гэр орон цэвэрлэх, хувцас бусад нэхмэл, сүлжмэл эдлэл оёх, арчлах;
• Хувцас угаах, индүүдэх, гэр байшин, эд хогшил сэргээн засах;
• Хоол унд хийх, аяга таваг угаах;
• Хүүхэд асрах;
• Өвчтэй хүн, өндөр настангуудыг асрах
• Гэрийнхээ хэрэгцээт зүйлийг худалдаж авах, дэлгүүр явах
Ажиллагч
Ажиллагч гэдэг нь цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож, хөдөлмөр эрхлэлтийн аль нэг хэв шинж (статус)-д хамрагдаж буй иргэнийг хэлнэ. Цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд сүүлийн долоо хоногт нэгээс дээш цагаар оролцсон бол ажиллагч гэж үзнэ.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч
Дангаараа буюу бусадтай хамтран өөрийн багаж, тоног төхөөрөмж, бусад материалыг ашиглан эдийн засгийн үйл ажиллагааг хараат бусаар явуулж, урт хугацаагаар ажилтан авч ажиллуулдаггүй (харин богино хугацаагаар түр авч ажиллуулж болно), бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрийг бие даан гаргадаг иргэнийг хэлнэ.
Мал аж ахуй эрхлэгч
Жилийн дөрвөн улирлын туршид өөрийн мал аж ахуйг эрхэлж, түүний бүтээгдэхүүн, ашиг шимээр орлого олж, амьжиргааны эх үүсвэрээ хангаж буй иргэнийг хэлнэ.
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
Үндэсний Статистикийн Хороо |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Ганбаатарын Оюунжаргал | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |