Монгол Улс - ХХС 2000
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-MICS2000-v3.0 |
Он | 2000 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - Улсын Их Хурал |
Түнш | НҮБ-н Хүүхдийн сан - НҮБХС - Санхүүжүүлэгч |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 31, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 16, 2014 |
Хуудасын тоо | 247385 |
Татагдсан тоо | 8267 |
Мэдээллийн үнэлэлт
Мэдээлэл үнэлэлтийн бусад хэлбэр Судалгаагаар цуглуулсан мэдээллийн чанарыг тодорхойлох гол үзүүлэлт бол сонгож авсан асуулгын дагуу огт авч чадаагүй болон бүрэн бус авсан мэдээлийн эзлэх хувийн жин юм. Бүрэн бус мэдээллийн талаар Хүснэгт 3-аас харж болно. Сонгож авсан асуулганд хамрагдсан 21230 гишүүдийн 8.3 хувь нь буюу 1764 хүн боловсролын түвшингийн талаар мөн 0.1 хувь нь буюу 12 гишүүн сургуульд суралцаж байгаа, эсэх талаар бүрэн бус мэдээлэл өгсөн эсвэл мэдээлэл огт өгөөгүй байна. Эмэгтэйчүүдийн асуулгын хариултын дунд судалгаанд хамрагдсан төрөх насны 8257 эмэгтэйн 9 нь буюу 0.1 хувь нь төрсөн он, сар, өдрөө мөн ДОХ/ ХДХ-ын нянгийн халдварын сорил хийлгэсэн, эсэх талаархи асуулгын хариултыг огт өгөөгүй буюу бүрэн бус мэдээлэл өгсөн байв. Хүүхдийн судалгаанд хамрагдсан тав хүртэлх насны 6184 хүүхдүүдээс сүүлийн 14 хоногт суулгалт өвчнөөр өвчилсөн тухай асуултын хариултыг 5 хүүхдээс бүрэн аваагүй байв. Мөн 253-254 хүүхдийн биеийн өндөр, урт болон жинг хэмжсэн талаархи мэдээллийг бүрэн бус буюу огт аваагүй нь энэ насны хүүхдүүдийн 4.1 хувь болж байна. Эдгээр бүрэн бус мэдээлийн эзлэх хувийн жинг олон улсын стандарт хэмжээтэй харьцуулан үзэхэд харьцангуй бага байна. /Саммерпелт, Воерма. 1994/. |