Монгол Улс - ХХС 2000
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-MICS2000-v3.0 |
Он | 2000 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - Улсын Их Хурал |
Түнш | НҮБ-н Хүүхдийн сан - НҮБХС - Санхүүжүүлэгч |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 31, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 16, 2014 |
Хуудасын тоо | 247379 |
Татагдсан тоо | 8266 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
Судалгааны мэдээллийг бэлтгэх ISSA программ хангамжийг ашиглан судалгааны өрхийн мэдээллийг жижиг оврын 5 компьютерт бэлтгэн оруулсан. Мэдээллийг компьютерт бэлтгэн оруулах операторчдыг хөлслөн ажиллуулсан бөгөөд тэднийг 4 өдрийн сургалтанд хамруулсан. Мэдээллийг боловсруулах ажлын баг нь мэдээллийн бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, боловсруулалтанд бэлтгэж, компьютерт оруулах, шалгалтын программыг боловсруулж, ажиллуулж, алдааны протокол хэвлэн гаргах, алдааны засварлагдсан протоколыг дахин компьютерт оруулах, НҮБ-ын хүүхдийн сангийн бүсийн байгууллагаас өгсөн программ хангамжийг хөрвүүлэх, шаардлагатай нэмэлт программыг бичиж, зааврын дагуу боловсруулалтыг хийх үндсэн үүргийг гүйцэтгэв. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тул бүх асуулгын хуудасны мэдээллийг компьютерт 2 удаа бэлтгэн оруулж ерөнхий дүн тохирч буйг хянаж шалгасан. Мэдээллийг боловсруулах багийн ахлагч, программ зохиогч нар 2000 оны 4 дүгээр сард Бангкокт зохион байгуулагдсан уг судалгааны "Мэдээллийг боловсруулах сургалт"-нд хамрагдаж, асуулгын загвар болон мэдээллийг компьютерт бэлтгэн оруулах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн дүнг гарган авах программ болон статистик анализид өргөн хэрэглэдэг SPSS программ хангамжийг энэхүү судалгаанд хэрхэн ашиглах талаар мэдлэг чадвараа дээшлүүлсэн юм. Улмаар "Хүүхэд, хөгжил-2000" судалгааны хүрээнд өөрийн улсын онцлогт тохирсон асуулгын хуудасны дагуу дээрхи бүх төрлийн программуудад нэмэлт боловсруулалт, өөрчлөлтийг хийж ашиглав.
Өрхөөс ярилцлага хийж цуглуулсан мэдээллийг компьютерт бэлтгэх, шалгах, засварлах, боловсруулах ажлыг 2000 оны 7-9 дүгээр сард гүйцэтгэсэн нь уг ажлыг технологийн дагуу төлөвлөсөн хугацаанаас маш богино хугацаанд гүйцэтгэсэн болно. Мэдээллийг шалгаж, боловсруулж, хянаж, бэлтгэн оруулах үеэр "Хүүхэд, хөгжил-2000" судалгааны ажлын хэсэг нь судалгааны бүсийн байгууллагын холбогдох ажилтангуудтай ажлын байнгын ойр холбоотой ажиллаж, программ хангамж, математик томьёоллын талаар гарч байсан асуудлууд, бэрхшээлийг хялбархан шийдвэрлэж байв.
Мэдээллийн боловсруулалтыг судалгааны асуулгын хуудсыг үндэслэн өгөгдсөн программ хангамжийг ашиглан хийсэн. "Хүүхэд, хөгжил -2000" судалгааны боловсруулалтын ажлыг анхны ба хоёрдогч гэсэн 2 үе шаттай явуулав. Мэдээлэл боловсруулалтын эхний шатны зорилго нь мэдээллийг боловсруулах технологийн дарааллыг нарийн мөрдөж алдаагүй эх файлыг бэлтгэн авах асуудал байсан. Үүнд:
1.1 Мэдээллийг компьютерт оруулах
1.2 Мэдээллийн бүтцийг шалгах
1.3 Нягталж шалгах
1.4 Дахин хянаж, шалгах
1.5 Баталгаажсан мэдээллийн файл үүсгэх
Мэдээллийг боловсруулах 2 дахь шатанд хүснэгт бүхий файлыг дүн шинжилгээнд ашиглахад зориулан боловсруулан гаргах явдал байлаа. Мэдээллийг боловсруулах 2 дахь шат нь дараах үе шатуудаас бүрдэнэ:
2.1 Хувилбаруудыг оруулах
2.2 Үр дүнгийн хүснэгтүүдийг боловсруулж бэлэн болгох
Энэхүү түүвэр судалгааны мэдээллийг боловсруулж дууссаны дараа статистикийн мэргэжлийн хүмүүс тодорхой үзүүлэлтүүд дээр статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнгийн үндсэн үзүүлэлтүүдийг бусад эх сурвалжаас авсан мэдээлэлтэй харьцуулж үзэх, боловсруулалтын үр дүнг хянах, илэрсэн алдааг засварлах, зарим үзүүлэлтийн боловсруулалтанд хэрэглэсэн томьёолол, агуулгыг лавлан тодруулсаны үндсэн дээр ажлын баримт бичиг болох материалуудыг бэлтгэн гаргаж цаашдын судалгаа хийх, тайлан бичихэд хэрэглэв. Үүнд: статистикийн албан ёсны бусад мэдээллүүд, үзүүлэлтүүдийн олон жилийн динамик, хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын дүн гэх мэт мэдээллийн эх үүсвэрүүдийг ашигласан болно.
"Хүүхэд, хөгжил -2000" судалгааны үйл ажиллагааны хүрээнд "Хүнд нөхцөлд байгаа хүүхдийн талаархи нэлэнхүй ажиглалтын судалгаа"-г Монгол Улсын засаг захиргааны бүх нэгжүүдээс 2000 оны 8-9 дүгээр сард цуглуулсан. Судалгааны асуулгын хоёрдугаар маягтаар (ХХС-2) цуглуулсан энэхүү мэдээллийн боловсруулалтанд зориулж мэдээллийг бэлтгэх, шалгах, боловсруулах программ, түүний нэгдсэн заавар аргачлалыг тусгайлан боловсруулж, судалгааг зохион явуулах ажлын хэсэг, удирдлагын зөвлөлөөр хянан баталгаажуулж улмаар боловсруулалтыг үйлдвэрлэлд шилжүүлсэн. Судалгааны энэхүү асуулгын дагуу "Хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн талаар" нилээд дэлгэрэнгүй мэдээллийн санг бүрдүүлэв.
Мэдээллийг боловсруулж дууссаны дараа судалгааны мэдээлэл цуглуулсан асуулгын хуудсууд бүхий эх мэдээллүүдийг архивт шилжүүлж, судалгааг хэрхэн явуулсантай холбогдсон техникийн тайланг тусад нь бэлтгэсэн болно.
Бусад боловсруулалт
Тайланд тусгагдаагүй.