Монгол Улс - ХХС 2000
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-MICS2000-v3.0 |
Он | 2000 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - Улсын Их Хурал |
Түнш | НҮБ-н Хүүхдийн сан - НҮБХС - Санхүүжүүлэгч |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 31, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 16, 2014 |
Хуудасын тоо | 244482 |
Татагдсан тоо | 8228 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
MNG-NSO-MN-MICS2000-v3.0 |
Хувилбар
Хувилбар 2.0:Засварлагдсан мэдээллийн бааз 2000-09-15
Ерөнхий мэдээлэл
НҮБ-ын Хүүхдийн Сангийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад явуулсан "Хүүхэд, хөгжил-2000" судалгаа нь Монгол улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын нөхцөл байдлыг сайжруулахын тулд төр, засгаас өнгөрсөн 10-аад жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааг үнэлж цэгнэхэд маш чухал ач холбогдолтой болсон. Судалгааны үндсэн зорилго нь Монгол Улсаас Хүүхдийг 2000 он хүртэл хөгжүүлэх талаар баримтлах үйл ажиллагааны Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг хянан дүгнэх, цаашид авах арга хэмжээг боловсруулахад шаардлагатай тоон мэдээллийг бүрдүүлэх явдал юм. "Хүүхэд, хөгжил -2000" судалгааны үр дүн нь Монгол улсын нялхас, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролын өнөөгийн түвшин, тухайн үйлчилгээнүүдийн хүртээмж болон тэдгээрт нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодруулахад чухал ач холбогдолтой мэдээллийн эх үүсвэр болсон."Хүүхэд, хөгжил-2000" судалгааны үндсэн зорилго нь:
-Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан, дүгнэх;
-Хүүхдийн төлөө Дэлхийн дээд хэмжээний уулзалтаас дэвшүүлсэн зорилтуудын ололтыг дүгнэж, 21-р зууны эхний арван жилд хийх үйл ажиллагааны үндэс болох тоон мэдээллийг цуглуулах;
-Монгол Улсын энэ чиглэлийн мэдээллийн болон хяналтын тогтолцоог боловсронгуй болгон сайжруулахад хувь нэмэр оруулж, энэхүү тогтолцооны загвар, түүний хэрэгжилт болон мэргэжилтнүүдийн судалгааны дүнд шинжилгээ, дүгнэлт хийх чадварыг нэмэгдүүлэх
Агуулга
"Хүүхэд, хөгжил -2000" судалгааны асуулгын хуудасны ерөнхий загварыг НҮБ-ын Хүүхдийн сангаас зөвлөмж болгон гаргасан Олон үзүүлэлтүүдийн бүлгийн түүвэр судалгааны асуулгын загварыг үндэслэн өөрийн орны онцлогийг тусган боловсруулав. "Хүүхэд, хөгжил 2000" судалгааны асуулгын хуудсууд нь өрхийн асуулга, 15-49 насны эмэгтэйчүүдийн асуулга, тав хүртэлх насны хүүхдийн асуулгуудаар мэдээллийг цуглуулах зорилгоор боловсруулагдсан.
Өрх: Өрхийн ам бүл, гишүүдийн нас, хүйс, бичиг үсгийн мэдлэг, боловсролын түвшин, гэрлэлтийн байдал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, өнчин болон тахир дутуу хүүхэд, өрхийн сууцны төхөөрөмжлөлт, ундны усны болон ариун цэврийн байгууламжийн хангамж мөн йоджуулсан давсны хэрэглээ
15-49 насны эмэгтэйчүүд: Эмэгтэйчүүдийн талаархи мэдээлэл,хүүхдийн эндэгдэл,эх, нярайн эрүүл мэнд,жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ,ДОХ/ ХДХ -ын нянгийн халдвар,"Д" амин дэмийн дутагдал
Тав хүртэлх насны хүүхэд: Хүүхдийн төрсөний бүртгэл, сургуулийн өмнөх боловсрол олголт, "А" амин дэмийн хэрэглээ, хөхөөр хооллолт, хүүхдийн өвчлөл, эмчилгээ, сувилгаа, халдварт шар өвчин, урьдчилан сэргийлэх тарилганд хамрагдалт, хүүхдийн биеийн хэмжээс
External Resource хэсэгт байгаа “Хүүхэд хөгжил -2000” судалгааны Үндэсний тайлангаас судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
Sample survey data [ssd]
- Өрх («өрх»-нэг сууцанд хамтран амьдарч, орлогоо нэгтгэн, хамтран хооллож, хувцаслаж байгаа нэг болон хэсэг хүмүүс)
- Өрхийн гшиүүд
- 15-49 насны эмэгтэйчүүд
- 0-4 насны хүүхдүүд
Хүрээ
Олон үзүүлэлтүүдийн бүлгийн түүвэр судалгаа, "Хүүхэд, хөгжил -2000" судалгаа нь дараах мэдээллүүдийг ауллсан байдаг.Өрхийн асуулга:
- Өрхийн ам бүл, гишүүдийн нас, хүйс,
- Бичиг үсгийн мэдлэг,
- Боловсролын түвшин,
- Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт,
- Өнчин болон тахир дутуу хүүхэд,
- Өрхийн сууцны төхөөрөмжлөлт, ундны усны болон ариун цэврийн байгууламжийн хангамж
- Йоджуулсан давсны хэрэглээ
15-49 асны эмэгтэйчүүдийн асуулга:
-Эмэгтэйчүүдийн талаархи мэдээлэл
-Хүүхдийн эндэгдэл
-Эх, нярайн эрүүл мэнд
-Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ
-ДОХ/ ХДХ -ын нянгийн халдвар
-"Д" амин дэмийн дутагдал.
Тав хүртэлх насны хүүхдийн асуулга:
- Хүүхдийн төрсөний бүртгэл,
- Сургуулийн өмнөх боловсрол олголт,-
- "А" амин дэмийн хэрэглээ,
- Хөхөөр хооллолт,
- Хүүхдийн өвчлөл, эмчилгээ, сувилгаа,
- Халдварт шар өвчин,
- Урьдчилан сэргийлэх тарилганд хамрагдалт,
- Хүүхдийн биеийн хэмжээс
Ажиглалтын хүрээ
Энэхүү судалгаа нь 6 бүс (Баруун, Дундад, Төв -1, Дорнод, Өмнөд, Төв -2)нутгийн төлөөлөлтэй Монголын бүх нутгийг хамарсан үндэсний хэмжээний судалгаа юм.Баруун бүс ( Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймаг)
Дундад бүс (Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Булган аймаг)
Дорнод бүс (Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг)
Өмнөд бүс (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр аймаг)
Төвийн 1-р бүс (Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг)
Төвийн 2- р бүс (Улаанбаатар хот)
Судалгааны судлах зүйлсийн дагуу судалгаанд хамрагдсан өрхийн гишүүд , өрхийн 15-49 насны эмэгтэйчүүд, 5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулав
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний Статистикийн Хороо | Улсын Их Хурал |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
НҮБ-н Хүүхдийн сан, Монгол улс | НҮБХС | Техникийн зөвлөгч |
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
НҮБ-н Хүүхдийн сан | НҮБХС | Санхүүжүүлэгч |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Намжилсүрэнгийн Уянга | ҮСГ | Баримтжуулалт хийсэн |
DDI-MNG-NSO-MN-MICS2000-v3.0