Монгол Улс - ХХС 2005
Судалгааны дугаар | MNG-NSO-EN-MICS2005-v1.0 |
Он | 2005 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо |
Түнш | НҮБ-ын Хүүхдийн Сан - НҮБХС - Судалгааг зохион байгуулахад санхүүгийн туслалцаа Монгол Улсын Сангийн Яам - СЯ - Судалгааг зохион байгуула |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 02, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jul 08, 2014 |
Хуудасын тоо | 318629 |
Татагдсан тоо | 15566 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
MNG-NSO-MN-MICS2005-v13.0 |
Хувилбар
х2.0: засварлагдсан мэдээлэл, зөвхөн дотоод хэрэгцээнд 2006-07-20
Ерөнхий мэдээлэл
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлдаг Олон Үзүүлэлтийн Бүлгийн Түүвэр Судалгаа (ОҮБТС) нь хүний хөгжлийг, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн байдлыг үнэлэхэд шаардлагатай мэдээлэл цуглуулахад нь улс орнуудад дэмжлэг үзүүлдэг өрхөд суурилсөн хөтөлбөр юм. ОҮБТС-ны хүрээнд нийгмийн үзүүлэлтүүдийг статитсикийн үндэслэлтэйгээр олон улсад харьцуулахуйц түвшинд тооцох боломжтой. Энэ удаагийн ОҮБТС нь Мянганы Хөгжлийн Зорилт (МХЗ), Хүүхдэд Ээлтэй Дэлхий Ертөнц тунхаглал (ХЭДЕТ), түүнчлэн ХДХВ/ДОХ-ын халдварын талаарх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн онцгой чуулган гэх мэт бусад олон улсын шинжтэй зорилт, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтүүдийг дүгнэх, үнэлэхэд шаардлагатай мэдээлэл цуглуулах тал дээр онцгойлон анхаарсан. НҮБ-ын тусгай чуулганаар “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглалыг хэрэгжүүлэх үйл явцын талаар Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг 2007 онд хэлэлцэх болсонтой уялдуулан үндэсний илтгэлийг бэлтгэх ажлын хүрээнд Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилтийг гүнзгийрүүлэн судлах, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр (2002-2010)” болон Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн явц, байдлыг хянах шалгуур үзүүлэлтүүдийг дүгнэх, үнэлгээ өгөх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран энэхүү судалгааг явууллаа.
Судалгааны зорилго
ОҮБТС - 3 судалгааны анхдагч зорилго нь дараах зүйлд оршино.
- Хүүхэд, эмэгтэйчүүдийн аж байдал, эрхийн хэрэгжилтийг үнэлэх шинэ мэдээлэл цуглуулах, байгаа мэдээллийг баяжуулах
- “Мянганы Тунхаглал” болон “Хүүхдэд Ээлтэй Дэлхий Ертөнц Тунхаглал” - д дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилтийг хянах, цаашдын үйл ажиллагааг төлөвлөх суурь мэдээллийг бүрдүүлэх
- Энэ талаарх Монгол Улсын мэдээлэл, хяналтын системийг сайжруулахад хувь нэмэр оруулж, уг системийн загварыг бий болгох, хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох, дүн шинжилгээ хийх дадлага, туршлагыг нэмэгдүүлэх
Судалгааны төлөвлөлт
Үндэсний Статистикийн Газар нь уг Олон Үзүүлэлтийн Бүлгийн Түүвэр Судалгааг Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн тусламжтайгаар зохион байгуулсан. Судалгааны асуулга, түүвэрлэлт, зохион байгуулалт, мэдээлэл боловсруулалт, цуглуулалт, чанаржуулалт, дүн шинжилгээ хийх, тайлан бичих, тархаалт гэсэн асуудал тус бүр дээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс бүсийн сургалтуудыг цувралаар зохион байгуулж техник, арга зүйгээр хангасан.
Түүвэр судалгааны мэдээлэл [тсм]
- Өрхүүд (нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын бусад хэрэгцээгээ хамтран хангадаг нэг буюу хэсэг хүмүүсийн бүлэг)
- Өрхийн гишүүд (урьд шөнө хамаарах өрхдөө хоноогүй ч гэсэн тухайн өрхөд голчлон амьдардаг хүмүүс, харин урьд шөнө хоносон зочин, гийчин нь өрхийн гишүүнд тооцогдохгүй)
- Өрхийн 15-49 насны эмэгтэйчүүд
- Өрхийн 0-4 насны хүүхдүүд
Хүрээ
Монгол Улсад явуулсан сүүлийн Олон Үзүүлэлтийн Бүлгийн Түүвэр Судалгаа нь асуулгынхаа хүрээнд дараах бүлэг асуудлуудыг хамарсан: Өрхийн асуулга: Өрхийн шинж төрх, Боловсрол, Ундны ус, ариун цэврийн байгууламж, Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, Хүүхдийн хүмүүжил, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, Өрхийн орлого, Иоджуулсан давсны хэрэглээ
Өрхийн 15-49 насны эмэгтэйчүүдийн талаарх асуулга: Эмэгтэйн талаарх ерөнхий мэдээлэл, Хүүхдийн эндэгдэл, Эх болон нярайн эрүүл мэнд, Гэрлэлт, Жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ, Гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага, ХДХВ/ДОХ-ын халдварын талаарх мэдлэг
Өрхийн 5 хүртэлх насны хүүхдийн асуулга: Хүүхдийн талаарх ерөнхий мэдээлэл, Төрсний бүртгэл, Сургуулийн өмнөх боловсрол олголт, Хүүхдийн хөгжил, “А” амин дэмийн хэрэглээ, Эхийн сүүгээр хооллолт, Өвчлөл, сувилгаа, Дархлаажуулалт, Хүүхдийн өсөлтийн үзүүлэлт
Ажиглалтын хүрээ
Уг судалгааны үр дүн нь үндэсний түвшинд төдийгүй, хот, хөдөө, бүсийн (5 бүс - Баруун, Төв, Зүүн, Хангай, Улаанбаатар) түвшинд төлөөлөх чадвартай ба Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийг хамарсан.Түүвэрлэгдсэн өрхийн бүх гишүүд (байнгын оршин суугчид), 15-49 насны байнгын оршин суугч бүх эмэгтэйчүүд, 0-4 насны (5 хүртэлх насны) байнгын оршин суугч бүх хүүхдүүд судалгаанд хамрагдсан.
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний Статистикийн Хороо |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улс | НҮБХС | Техникийн туслалцаа |
НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн ОҮБТС-ын зохион байгуулагч | НҮБХС | Олон улсын техникийн туслалцаа |
НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн Хяналт, үнэлгээний ажилтан | НҮБХС | Олон улсын техникийн туслалцаа |
Стратеги Мэдээллийн Хэсэг, Бодлого Төлөвлөлтийн Хэлтэс, НҮБХС-ын Нью-Йорк дахь Төв байр | НҮБХС | Олон улсын техникийн туслалцаа |
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
НҮБ-ын Хүүхдийн Сан | НҮБХС | Судалгааг зохион байгуулахад санхүүгийн туслалцаа |
Монгол Улсын Сангийн Яам | СЯ | Судалгааг зохион байгуулахад санхүүгийн туслалцаа |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Намжилсүрэнгийн Уянга | ҮСГ | Баримтжуулалт хийсэн |
DDI-MNG-NSO-EN-MICS2005-v1.0