Монгол Улс - ХХС 2005
Судалгааны дугаар | MNG-NSO-EN-MICS2005-v1.0 |
Он | 2005 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо |
Түнш | НҮБ-ын Хүүхдийн Сан - НҮБХС - Судалгааг зохион байгуулахад санхүүгийн туслалцаа Монгол Улсын Сангийн Яам - СЯ - Судалгааг зохион байгуула |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 02, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jul 08, 2014 |
Хуудасын тоо | 324984 |
Татагдсан тоо | 15685 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
Мэдээлэл засварлалтын ажлын дараах үе шатуудтай хэрэгжүүлсэн:
a) Ажлын байран дээрх шалгалт, кодлолт
b) Мэдээлэл шивэлтийн үеийн засварлалт
c) Шивэгдсэн мэдээллийн бүтэц болон бүрэн байдлын шалгалт
d) Хоёр дахь шатны засварлалт
e) SPSS формат бүхий файлын бүтцийн шалгалт
Мэдээлэл засварлалттай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг Мэдээлэл боловсруулалтын гарын авлагаас харж болох ба уг гарын авлагыг дараах вэб хуудсаас татаж авах боломжтой байгаа.
http://www.childinfo.org/mics/mics3/manual.php
Бусад боловсруулалт
Мэдээллийг түүврийн нэгж бүрээр тус тусад нь шивсэн ба нэгж бүрийн мэдээллийг дараах үе шаттайгаар боловсруулсан:
1) Бөглөгдсөн асуулга хүлээн авалт
2) Ажлын байран дээрх засварлалт, кодлолт
3) Мэдээлэл шивэлт
4) Шивэгдсэн мэдээллийн бүтэц болон бүрэн байдлын шалгалт
5) Дахин шивэлт
6) Дахин шивэгдсэн мэдээллийн өмнө шивэгдсэн мэдээлэлтэй харьцуулалт
7) Анхдагч шивэгдсэн мэдээллийн нөөцлөлт
8) Хоёр дахь шатны засварлалт
9) Засварлагдсан мэдээллийн нөөцлөлт
Бүх түүврийн нэгжийн мэдээллийг дээрх үе шатын дагуу боловсруулсны дараа, бүх мэдээллийг нэгтгээд мэдээллийн файл бүрийг дараах үе шаттайгаар боловсруулсан:
10) Шивэгдсэн мэдээллийн 4 тусдаа SPSS формат бүхий файл болгон экспортлолт
(үүнд: hh - өрхийн мэдээллийн файл, hl - өрхийн гишүүдийн мэдээллийн файл, wm - 15-49 насны эмэгтэйн мэдээллийн файл, ch - 5 хүртэлх насны хүүхдийн мэдээллийн файл)
11) Шинжилгээ хийх зорилгоор шаардлагатай хувьсагчдын утгын дахин кодлолт
12) Түүврийн жин нэмэлт
13) Аж байдлын индекс тооцолт, тооцсон индексийн мэдээлэлд нэгтгэлт
14) SPSS формат бүхий файлын бүтцийн шалгалт
15) Мэдээллийн чанарын хүснэгт боловсруулалт
16) Үр дүнгийн хүснэгт боловсруулалт
Дээрх үе шатуудтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг Мэдээлэл боловсруулалтын гарын авлага, Мэдээлэл засварлалтын гарын авлага, Мэдээлэл боловсруулалтын програмууд (SPSS, CSPro), Үр дүнгийн хүснэгт боловсруулалтын гарын авлага зэргээс харж болох ба уг гарын авлагуудыг дараах вэб хуудсаас татаж авах боломжтой байгаа.
http://www.childinfo.org/mics/mics3/manual.php
Мэдээлэл шивэлтийн ажлыг мэдээлэл боловсруулалтын ахлагчийн удирдлаган дор 8 мэдээлэл шивэлтийн оператор нийт 9 компьютер (мэдээлэл шивэлтийн операторын 8 компьютер, мэдээлэл боловсруулалтын ахлагчийн 1 компьютер) дээр хийж гүйцэтгэсэн. Бүх мэдээллийг мэдээлэл шивэлтийн зааврын дагуу ҮСГ дээр төвлөрүүлэн шивсэн. Мэдээлэл шивэлтийн програмыг CSPro програмын 2.6.007 хувилбарыг ашиглан, шивэгдэн орж буй хувьсагч бүрийн утгыг хянадаг байхаар боловсруулсан. Үсрэлтийн болон хязгаарын утгаас хэтрэлтийн алдаа бүрийг уг програмаар хянаж байсан ба мэдээлэл шивэлтийн оператор хүчээр мэдээлэл оруулах боломжгүй байсан. Мөн зарим нийцэмжгүй хариултыг шалгах шалгалтыг мэдээлэл шивэлтийг програмд програмчилж өгсөн. Цаашлаад, мэдээлэл шивэлтийн програм нь хүүхдийн өсөлтийн үзүүлэлт болох Z үзүүлэлтийг автоматаар тооцдог байхаар боловсруулагдсан. Нээлттэй хариулт өгч болох асуултуудад “Бусад” гэж хариулаад хариулт бичих хэсэгт ямар нэг хариултыг үгээр бичсэн тохиолдолд уг хариулт нь өмнө байгаа хариултуудын аль нэгд хамаарагдахааргүй байвал түүнийг програмаар шивээгүй.
Түүврийн нэгж бүрийн хувьд бүх асуулгын хуудсын мэдээлэл бүрэн шивэгдсэн, судалгаанд хамрагдвал зохих бүх эмэгтэй болон хүүхдийн асуулга бүрэн байсан, мэдээлэл нь бүрэн шивэгдсэн эсэхийг бүтэц болон бүрэн байдлын шалгалтаар илрүүлж байсан.
Дахин шивэлтийг бүх түүврийн нэгжийн хувьд гүйцэтгэсэн. Үүний дараа дахин шивэлтээр үүссэн файлыг анхны шивэлтээр үүссэн файлтай харьцуулж, алдаа илэрвэл түүнийг анхны шивэлтийн файл дээр засах замаар зөв болгож байсан.
Мэдээлэл шивэлтийн програмаар бүх мэдээллийг шивж дуусаад, түүврийн нэгж бүрийн шивэгдсэн файлыг нөөцөлж авсан. Үүний дараа тэдгээрийг нэгтгэх ажиллагаа хийгдсэн.
Үр дүнгийн хүснэгт боловсруулалтын ажлыг SPSS програмын 13.0 болон 14.0 хувилбаруудыг ашигласан. 13.0 хувилбар нь үндсэндээ хүүхдийн эндэгдлийн хүснэгтээс бусад бүх үр дүнгийн хүснэгтийг боловсруулахад ашиглагдсан. Хүүхдийн эндэгдлийн хүснэгт, мэдээллийн чанарын хүснэгт болон бусад шинжилгээний боловсруулалтанд 14.0 хувилбарыг ашигласан.
Шивэгдсэн бүх мэдээллийг SPSS формат бүхий файл болгон хөрвүүлсний дараа үр дүнгийн хүснэгтэнд ашиглах зорилгоор зарим нэг хувьсагчийн утгыг дахин кодлосон. Тухайлбал, нас, боловсрол, газарзүйн байршил гэх мэт. Нас болон огноог дахин кодпохдоо “Мэдэхгүй” гэсэн хариулт болон хариулаагүй орхигдсон асуултуудыг багасгах зорилгоор зарим нэг санамсаргүй кодлолт, тооцоололт хийсэн.
Судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийхэд ашигласан өөр нэг чухал хүчин зүйл бол өрхийн аж байдал юм. Өмнө нь уламжлалт аргаар өрхийн орлого, зарлагын мэдээллийг үндэслэн өрхийн эдийн засгийн байдлыг тодорхойлж байсан. Энэ аргаар мэдээлэл цуглуулахад цаг хугацаа их шаардах (өрхийн гишүүн бүрийн орлогыг эх үүсвэр тус бүрээр асуухад олон асуулт асуух шаардлагатай болдог) бөгөөд мэдээллийг дутуу цуглуулах (ярилцлага өгч байгаа хүн өрхийн бусад гишүүдийн орлого, зарлагын талаар тодорхой мэдэхгүй байх), өрхийн үйлдвэрлэл, тогтмол бус болон өндөр орлогыг тооцож оруулахад хүндрэл бэрхшээлтэй байдаг гэх зэрэг бэрхшээл тулгардаг. Иймээс энэ судалгаанд өрхийн аж байдлыг хэмжих “Аж байдлын индекс” үзүүлэлтийг тооцож ашигласан. Аж байдлын индексийг тооцоход цөөн тооны, төвөгтэй бус асуулт шаардлагатай бөгөөд өөр зорилгоор асуусан асуулт (ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хангамж, сууцны төрөл, сууцны материал, цахилгаан гэрэлтэй эсэх г.м)-ыг авч ашиглах боломжтой юм. Энэхүү судалгааны үр дүнг өрхийн аж байдлын индексийн 5 тэнцүү бүлгээр гаргасан бөгөөд сууцны төрөл, нөхцөл, ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдсан байдал, цахилгаан гэрэлтэй эсэх, өрхийн хэрэглээний эд зүйл (харилцаа холбооны болон тээврийн хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан бараа гэх мэт) байгаа эсэх гэсэн үзүүлэлтийг сонгон авч судалсан. Дээрх үзүүлэлтүүдийг ашиглан өрхүүдэд оноо ногдуулж оноогоор нь ядуугаас чинээлэг гэсэн зэргээр эрэмбэлсэн. Ингээд онооны эрэмбээр нийт өрхийг 5 тэнцүү бүлэгт хувааж ядуу (I), ядуувтар (II), дунд зэрэг (III), дундаас дээш (IV), чинээлэг (V) гэж ангилан гаргасан.
Судалгааны үр дүнг улсын дундаж болон бүс нутаг, өрхийн байршил, хот хөдөөгөөр эмэгтэйчүүдийн боловсролын түвшин, өрхийн аж байдлын индексийн 5 тэнцүү бүлгээр тооцсон.
Бүс нутаг: Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар
Байршил: Нийслэл хот, аймгийн төв, сумын төв, хөдөө
Хот, хөдөө: Нийслэл хот, аймгийн төвийг “хот”, сумын төв, хөдөөг “хөдөө” хэмээн тооцсон.
Боловсролын түвшин: Эхийн боловсролыг боловсролгүй (бага боловсрол эзэмшээгүй), бага, бүрэн бус дунд, бүрэн дунд, мэргэжлийн анхан шатны, дипломын дээд ба түүнээс дээш боловсролтой гэсэн 6 түвшингээр авч үзсэн.
Аж байдлын индекс: Ядуу (I), Ядуувтар (II), Дунд зэрэг (III), Дундаас дээш (IV), Чинээлэг (V)