Монгол Улс - ХХС 2005
Судалгааны дугаар | MNG-NSO-EN-MICS2005-v1.0 |
Он | 2005 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо |
Түнш | НҮБ-ын Хүүхдийн Сан - НҮБХС - Судалгааг зохион байгуулахад санхүүгийн туслалцаа Монгол Улсын Сангийн Яам - СЯ - Судалгааг зохион байгуула |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 02, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jul 08, 2014 |
Хуудасын тоо | 324983 |
Татагдсан тоо | 15685 |
Мэдээллийн үнэлэлт
Түүвэрлэлтийн алдааны үнэлэлт Түүвэр судалгааны үр дүн, тооцоололтонд 2 төрлийн алдаа нөлөөлдөг: 1) түүвэрлэлтийн бус алдаа 2) түүвэрлэлтийн алдаа. Түүвэрлэлтийн бус алдаа гэдэг нь мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын ажлын явцад гарсан алдааны үр дүн юм. ОҮБТС - 3 судалгааны үед энэ төрлийн алдааг багасгах арга хэмжээг тухай бүр авч ажилласан хэдий ч энэ төрлийн алдааг статистик аргаар үнэлэх, огт гаргахгүй байх боломжгүй юм. Харин түүвэрлэлтийн алдааг статистик аргаар үнэлэх боломжтой байдаг. ОҮБТС - 3 судалгааны мэдээлэгчдийг сонгож авсан түүвэр нь ерөнхий олонлогоос түүврийн арга, түүврийн хэмжээг ашиглан түүвэрлэлт хийж болох түүврийн олон аргуудын нэг нь юм. Түүврийн өөр олон аргуудын аль нь ч энэхүү сонгон авч ашигласан түүврийн аргын үр дүнгээс бага зэрэг ялгаатай үр дүнг гаргаж болно. Түүвэрлэлтийн алдаа нь бүх боломжит түүврийн хоорондын хэлбэлзлийг хэмждэг. Энэхүү хэлбэлзлийн хэмжээг нарийвчлан тодорхойлоход бэрхшээлтэй боловч судалгааны үр дүнг үндэслэн статистикийн аргаар үнэлж болдог. Ихэвчлэн стандарт алдааг ашиглан түүвэрлэлтийн алдааг тодорхой үзүүлэлт (дундаж, харьцаа г.м)-ийн хувьд хэмжинэ. Стандарт алдаа нь вариацаас квадрат язгуур авсантай тэнцэнэ. Итгэмжлэгдэх хязгаарыг ерөнхий олонлогийн бодит тоо нилээд буурсан байх интервалыг харуулахын тулд тооцдог. Судалгаанаас тооцсон ямар ч статистик үзүүлэлтийн хувьд тухайн статистик үзүүлэлтийн утга нь түүний стандарт алдааг 2 дахин үржүүлснийг нэмж, хассан хязгаарын (p + 2.se, p - 2.se) дотор буурна гэдэг нь адил түүврийн хэмжээ, аргыг ашигласан бүх боломжит түүвэрлэлтийн 95 хувьд тохиолдохыг харуулна. Хэрэв судалгааны түүвэрлэлтэнд энгийн санамсаргүй түүвэрлэлтийн арга ашигласан бол түүвэрлэлтийн алдааг үнэлэхдээ шулуун шугамын аргаар үнэлэх боломжтой байдаг. Харин ОҮБТС - 3 судалгааны түүвэрлэлтэнд 2 шатат түүвэрлэлтийн аргыг ашигласан тул илүү цогц томъёолол ашиглах шаардлагатай байсан. Тиймээс тус судалгааны хувьд түүвэрлэлтийн алдааг үнэлэхдээ SPSS програмаар боловсруулсан түүврийн цогц модуль буюу програмчлалыг ашигласан. Тодруулбал, стандарт алдааг үнэлэхдээ Тейлорын шугаман аргын дагуу үнэлсэн ба түүнийг SPSS програмд програмчилж оруулан түүгээрээр үнэлгээ хийсэн гэсэн үг юм. Тейлорын шугаман аргын талаар SPSS програмын Help цэсээс харах боломжтой. Түүвэрлэлтийн алдааг гол үзүүлэлтүүдийн хувьд улсын түвшинд, бүсүүдээр, хот, хөдөө гэсэн ангилалаар тооцсон. Үзүүлэлт бүрийн хувьд тухайн үзүүлэлтийн тооцсон утга, стандарт алдаа, вариацийн коэффициент (стандарт алдааг тухайн үзүүлэлтийн утгад харьцуулсан харьцаа), хэрэглэсэн түүвэрлэлтийн аргын нөлөө, уг нөлөөний квадрат язгуур (тухайн судалгаанд хэрэглэсэн түүвэрлэлтийн аргын үзүүлэлтийн хэлбэлзлийг энгийн санамсаргүй түүвэрлэлтийн арга дахь хэлбэлзэлтэй харьцуулсан харьцаа), итгэмжлэгдэх хязгаар зэргийг тооцсон. Түүвэрлэлтийн алдааны үнэлгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг судалгааны Үндсэн тайлангийн Түүвэрлэлтийн алдаа гэсэн гарчгаас үзнэ үү. | |
Мэдээлэл үнэлэлтийн бусад хэлбэр Судалгааны мэдээллийн чанарыг дараах хүснэгтүүдээс харах боломжтой: Өрхийн хүн амын насжилтийн тархалт Судалгаанд хамрагдвал зохих болон хамрагдсан эмэгтэйчүүдийн насжилтын тархалт Судалгаанд хамрагдвал зохих болон хамрагдсан 5 хүртэлх насны хүүхдүүдийн насжилтын тархалт 5 хүртэлх насны хүүхдүүдийн насжилтын тархалт, 3 сарын насны бүлгээр Хамрагдвал зохих насны хязгаар дахь нас ба хугацааны харьцаа Бүрэн бус мэдээллийн хувь, зарим үзүүлэлтээр 5 хүртэлх насны хүүхдийн талаар асуулгад хариулсан эх, асран хамгаалагч нь хамт амьдардаг эсэх Сургуульд хамрагдалт, насаар Төрүүлсэн болон амьд байгаа хүүхдүүдийн төрөх үеийн хүйсийн харьцаа Эмэгтэйчүүдийн тоо, сүүлчийн төрөлтөөс хойшхи хугацаагаар Дээрх мэдээллийн чанарын хүснэгтүүдийн тоог судалгааны Үндсэн тайлангийн зохих хавсралтаас үзнэ үү. |